| | USD/MNT 0₮

Чуулган:Ломбардын хүүг гурван хувиас хэтрүүлэхгүй байх хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын өнөөдрийн чуулганаар УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Х.Булгантуяа нарын санаачилсан Covid-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хүрээнд Ломбардын хүүг гурван хувиас хэтрүүлэхгүй байх хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Хуульд барьцаалан зээлдэх төвийн алдангийг 0.2 хувиас хэтрүүлэхгүй, барьцаа хөрөнгийг зарж борлуулахгүй байлгахаар тусгажээ.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа "Зах зээлийн механизм өнөөдөр ажиллахгүй байна. Англи, Америкт Монголтой адил зээл олгодог газрууд байдаг. Эдгээр газруудыг царцаах, барьцаа хөрөнгийг зарж борлуулахгүй байх зохицуулалт хийсэн байсан.

УИХ-ын гишүүн Б.Жавхлан "Цар тахлын хүндрэлтэй үед иргэдийн дунд үүсээд байгаа эдийн засгийн хүндрэлийг шийдэж байгаа ч хар зах руу орчих вий дээ. Тэр талаас нь бодож харсан уу. Ломбардууд ашиггүй байна гээд харчихвал цаана нь иргэдийн хэрэгцээ байдаг. Энэ хуулиа гаргачихвал ломбардны хүүний асуудалд хэн ямар байгууллага хяналт тавих бэ. Хяналт тавих хэсэг дээр нь түр ч гэсэн танай хоёр байгууллагаас хяналт тавих уу" гэв.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар "Эрсдэл бий. Төрийн хяналт зохицуулалт байхгүй байгууллагууд энэ ломбардууд. Иргэдээс хохирдог, ялангуяа хөдлөх хөрөнгийн барьцаа хөрөнгө нь шилждэг худалдан борлуулдаг нь буруу. Хууль санаалагчдын зүгээс анхаарна" гэнэ.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ "Энэ дээр намчирхсан асуудал байна. Цар тахалтай холбоотой байгаа учраас энэ хуулийг авч хэлэлцэх байна. Төрөөс зохицуулах зохицуулалт хэр байна гэдэг нь харагдаж байна. Ломбард болон олон хүний эрх ашгийг зөрчдөг. Олон хүн ломбарданд эд хөрөнгөө алддаг. Аливаа эрх бусдын эрхээр хязгаарлагддаг. Маш олон хүний хэрэгцээг хангаж байгаа нь мөнгө хүүлэлт рүү орж байна уу гэдгийг судлах хэрэгтэй. Бас нэг зүйлийг хэлэхэд төрийн зохицуулалтгүй энэ байгууллагад хяналтыг хэн хийх юм бэ" гэлээ. 

УИХ-ын өнөөдрийн чуулганаар УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Х.Булгантуяа нарын санаачилсан Covid-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хүрээнд Ломбардын хүүг гурван хувиас хэтрүүлэхгүй байх хуулийн төслийг хэлэлцэж байна.
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.