| | USD/MNT 0₮

А.Амбасэлмаа: Халдвартай иргэд PCR-ийн шинжилгээгээ өгчихөөд гадуур дотуур их явсан байна

Өчигдөр буюу 2021 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод гацсан иргэдээ татан авах ажиллагааг Ховд аймгийн Онцгой комиссоос хийсэн. Тэгвэл 45 хүнтэй ирсэн нийтийн тээврийн автобусны зорчигчдоос Дарви сумын постон дээр түргэвчилсэн тестээр шинжилгээ авахад хоёр зорчигчийн хариу эерэг гарсан байна. Улмаар дахин PCR шинжилгээ авахад коронавирус илэрсэн талаар бид өмнө мэдээлсэн. Тэгвэл өнөөдрийн ЭМЯ-ны мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэлэхдээ "Тус хоёр иргэн Улаанбаатар хотод байхдаа PCR-ийн шинжилгээ өгөөд хариу нь сөрөг гарсан тул автобусаар зорчсон. Гэхдээ шинжилгээ өгсөн гэдэг нь аюулгүй гэсэн үг биш. Нууц үедээ ч байж магадгүй. Тус иргэдийн хувьд шинжилгээ өгчихөөд гадуур дотуур их явсан байгаа тул халдвар тархсан байх өндөр магадлалтай. Харин Дарви суманд шинжилгээ авсан тул цаашаа Ховд аймаг руу нэвтрүүлээгүй, шууд Улаанбаатар хот руу шилжүүлэн тээвэрлэж байна" гэв.

Өчигдөр буюу 2021 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод гацсан иргэдээ татан авах ажиллагааг Ховд аймгийн Онцгой комиссоос хийсэн. Тэгвэл 45 хүнтэй ирсэн нийтийн тээврийн автобусны зорчигчдоос Дарви сумын постон дээр түргэвчилсэн тестээр шинжилгээ авахад хоёр зорчигчийн хариу эерэг гарсан байна. Улмаар дахин PCR шинжилгээ авахад коронавирус илэрсэн талаар бид өмнө мэдээлсэн.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.