| | USD/MNT 0₮

ЭМЯ: 12,703 хүнд шинжилгээ хийхэд 11 хүнээс халдвар илэрлээ

ЭМЯ-наас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэхдээ "Өчигдөр 12,703 хүнд шинжилгээ хийхэд 11 хүнээс халдвар илэрлээ. Тухайлбал, өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал буюу гэр бүлийн 5 хүн, наркологийн төвөөс 2 хүн, СБД-ийн хоёр иргэн, УБ-аас Ховд руу явах автобуснаас хоёр иргэнд тус тус халдвар илэрсэн байна.

УБ хотод нийт тохиолдлын тоо 836-т хүрлээ. Дүүргээр нь хувааж үзвэл:

  • БГД – 161
  • СХД - 81
  • БЗД - 442
  • СБД - 51
  • ХУД - 55
  • Багануур – 1
  • Налайх - 2
  • ЧД - 43 тус тус бүртгэгдсэн юм.

Дархан-Уул, Орхон, Дорноговь, Говьсүмбэр, Архангай аймагт сүүлийн 24 цагт халдвар нэмж бүртгэгдээгүй. Ингээд Монгол Улсад батлагдсан тохиолдол 1687 байгаагаас дотоодынх нь 1162 байгаа юм. Аймгуудын хувьд:

  • Архангай аймагт - 3
  • Сэлэнгэ аймагт - 217
  • Орхон аймагт -  25
  • Говьсүмбэр аймагт - 4
  • Дорноговь - 32
  • Дархан-Уул  - 45
  • Улаанбаатар хот – 836
ЭМЯ-наас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэхдээ "Өчигдөр 12,703 хүнд шинжилгээ хийхэд 11 хүнээс халдвар илэрлээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.