| | USD/MNT 0₮

Ерөнхийлөгч Х.Баттулга Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилохыг дэмжжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилохыг дэмжсэн байна. Тодруулбал, Ерөнхий сайдаар томилох санал оруулах тухай албан бичгийг өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр хүргүүлэхээр болжээ.

МАН-ын Удирдах зөвлөлөөс Л.Оюун-Эрдэнийг 100 хувийн саналаар дэмжиж, улмаар нэрийг нь Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн байсан. Харин Үндсэн хуульд зааснаар Ерөнхийлөгч Ерөнхий сайдыг томилох саналыг УИХ-д оруулж, хэлэлцэн шийдвэрлэнэ.

Тиймээс өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, 14:00 цагаас УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдад нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнийг томилох эсэхийг хэлэлцэж батлах юм байна.

Үүний дараа шинэ Ерөнхий сайд танхимаа бүрдүүлж, хэн хэнийг сайдаар томилох, сайдаар үлдээхээ шийднэ. 

Өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, 14:00 цагаас УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдад нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнийг томилох эсэхийг хэлэлцэж батлах юм байна.
Улс төр

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.