| | USD/MNT 0₮

УИХ-ын гишүүн Х.Булгантуяагийн нэр Сангийн сайдад яригдаж байна

Шинэ Ерөнхий сайд шинэ танхимаа бүрдүүлэх ёстой. Эхнээсээ сайдуудын нэрс тодорч байгаа бол Сангийн сайд УИХ-ын гишүүн Х.Булгантуяагийн нэр дуулдаж эхэлжээ. 

Түүнийг Монгол Улсын эдийн засаг, санхүүг удирдах чадвартай нэгэн хэмээн намынхан болон олон нийт үзэж, итгэл хүлээлгэхээр болж байгаа юм байна. Өнгөрсөн жил Сангийн яамны дэд сайдын алба хашиж байгаад УИХ-ын гишүүн болсон туршлагатай нэгэн. Тиймээс түүнд Сангийн яамыг атгуулж удирдуулахад алдаад байх зүйл нэг их байхгүй болов уу. 

УИХ-ын гишүүн Х.Булгантуяагийн намтар болон ажилласан байдлыг харахад, тэрбээр 1981 онд Архангай аймагт төрсөн. 

1998 онд Монгол-Туркийн хамтарсан дунд сургууль, 2000 онд МУИС-ийн Математикийн сургууль, 2006 онд Дундад Хятадын шинжлэх ухааны их сургууль, 2008 онд АНУ-ын Ейлийн их сургуулийг тус тус төгссөн. Эдийн засагч мэргэжилтэй. Хөгжлийн эдийн засаг, олон улсын эдийн засгийн ухааны магистр. Англи, хятад, япон хэлний мэдлэгтэй.

  • 2006-2007 онд “Паладин Ресурс” ХХК-д зөвлөх,
  • 2008-2010 онд Дэлхийн банкны “Төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулах” төсөлд зөвлөх, удирдагч,
  • 2010-2011 онд “Оюутолгой” ХХК-ийн төслийн менежер, бизнес стратегийн ахлах зөвлөх,
  • 2012-2013 онд “Петровис” ХК-ийн Бизнес хөгжлийн хэлтсийн дарга,
  • 2013 оноос МАН-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байна.

Х.Булгантуяа 2020 оны УИХ-ын сонгуульд эрх баригч МАН-аас Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 23-р тойрогт нэр дэвшин сонгогдсон билээ. 

Харин өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Сангийн дэд сайд байхдаа гаргаж байсан ХОМ-ийг нь харвал өнгөрсөн жил өөрийнх нь жилийн орлого 30 сая төгрөг байсан бол гэр бүлийнхний орлого нь 71 сая төгрөг харагдаж байна.

 

 
Улс төр

Сэтгэгдэл (36)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.