| | USD/MNT 0₮

УОК-иос үсчин, гоо сайханчдыг шинжилгээнд хамруулахыг үүрэгджээ

Өнөөдрийн Эрүүл мэндийн яамны мэдээллээр эх үүсвэр нь тодорхойгүй халдварын тохиолдол бүртгэгдсэн түүнийг нь судлаад үзэхээр үсчинээс улбаатай байсан гэх мэдээллийг өгсөн юм.

Тодруулбал, нэг үсчинээр үйлчлүүлсэн гэр бүлийн гурван хүн халдвар авсан нь тогтоогдсон байгаа юм. Тиймээс УОК-иос үсчин болон гоо сайханчдыг шинжилгээнд хамруулахыг үүрэгджээ.

Үсчингүүдийн үйл ажиллагааг энэ сарын 23-нд нээсэн бөгөөд зарим үсчид үйлчлүүлэгчдээ зай барихаас өгсүүлээд нэг нэгээр нь оруулж байгаа талаар мэдээллээ. 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.