| | USD/MNT 0₮

ХӨСҮТ:Өчигдөр 13 хүнээс халдвар илэрсний хоёр нь ХӨСҮТ-ийн ажилтан байна

ХӨСҮТ-ийн Вирус судлалын гурван лаборатори, ЗӨСҮТ, НЭМҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймгийн салбар лабораторид нэгдүгээр сарын 25-нд нийт 12039  сорьцод шинжилгээ хийхэд 13 хүнээс Сovid-19 илэрчээ.

Бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Батлагдсан тохиолдлуудын хоёр нь ХӨСҮТ-ийн эмч, ариутгагч бол бусад нь өмнө гарсан багц халдварын голомттой холбоотой ойрын хавьтал, ажиглан тусгаарлалтад байсан хүмүүс байна. Бэлхийн задгай, Дамбадаржаа орчимд буюу Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нийтийн байранд долоон тохиолдол бүртгэгдсэн. Тандалт судалгааны явцад халдварын эх уурхай тодорсон.

Ингэснээр Улсын хэмжээнд багц халдварын голомтод батлагдсан тохиолдол 1151 боллоо. Үүнээс 719 хүн буюу 62.5 хувь нь эдгэрсэн. Өчигдөр нийт 42 хүн эдгэрч, гэртээ гарсан. Нийт Монгол Улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 1656  болжээ.

ХӨСҮТ:Өчигдөр 13 хүнээс халдвар илэрсний хоёр нь ХӨСҮТ-ийн ажилтан байна
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.