| | USD/MNT 0₮

А.Амбасэлмаа:Нэг үсчинээр үсээ засуулсан гэр бүлийн гурван хүн халдвар авсан байна

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдрийн байдлаар нийт 12339 хүнд шинжилгээ хийснээс 13 хүнд халдвар илэрлээ. ХӨСҮТ-ийн хоёр ажилтан байна. Бусад нь голомтоос бүртгэгдсэн тохиолдол байна.

СБД-т нийтийн байрнаас долоон тохиолдол илэрсэн. Эх уурхай тодорхойгүй байсан ч шалгалтын явцад тодорхой болсон. Өчигдөр 42 хүн эдгэрч гэртээ гарсан байна.

Улсын хэмжээнд 1156 тохиолдол бүртгэгдсэн байна. ХӨСҮТ-д 140 хүн байна маш хүнд нэг хүн эмчлүүлж байна. Цэргийн төв эмнэлэгт хүндэвтэр хоёр, маш хүнд нэг хүн байна. 

Улсын төв эмнэлэгт хүндэвтэр гурван хүн байна. 24 цагийн хугацаанд батлагдсан тохиолдлууд нийтийн байр болон хэд хэдэн гудамж хорооллоос илэрсэн. Нэг гэр бүлийн гурван хүн нэг үсчинээр засуулаад халдвар авсан байна. Үсчин нь халдвартай нь батлагдсан байсан" гэв. 

Мөн түүнчлэн талбай дээр жагсаал болоход "эмнэлзүйн шинж тэмдэг илрэхэд илт халуурсан ханиасан хоёр хүн байна гэдэг мэдээллээр манай багийнхан очиж ажиллаад тэр хоёрыг иргэнийг тусгаарлаж шинжилгээ авахад урьдчилсан байдлаар халдвар илрээгүй байна" гэлээ. 

24 цагийн хугацаанд батлагдсан тохиолдлууд нийтийн байр болон хэд хэдэн гудамж хорооллоос илэрсэн. Нэг гэр бүлийн гурван хүн нэг үсчинээр засуулаад халдвар авсан байна. Үсчин нь халдвартай нь батлагдсан байсан.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.