| | USD/MNT 0₮

Хөгжлийн банкнаас 33 тэрбум төгрөгийн зээл авсан Г.Дамдинням, Х.Ганхуяг нарыг эгүүлэн татах үндэслэл бий юу

Өнгөрсөн долоо хоногоос эхэлж нийтийн хараанд байгаа нэг асуудал бол УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Х.Ганхуяг, Г.Амартүвшин нарын Хөгжлийн банкнаас авсан 33 тэрбум төгрөгийн зээл. 

Гишүүн болохоосоо өмнө Г.Амартүвшин Хөгжлийн банкны захирал байхдаа өөрийн найз болох Г.Дамдинням, Х.Ганхуяг нарт гарын үсэг зурж баталгаажуулаад 33 тэрбум  төгрөгийн зээл олгочихжээ. Тэд бизнесийн чиглэлээр дээрх зээлийг авсан гэх ч үнэн хэрэгтээ өөр зүйлд зарцуулсан бололтой. 

Тодруулбал, Хөгжлийн банкны захирлаар ердөө хагас жилийн хугацаанд ажиллаад гарсан Г.Амартүвшин хоёр найз Х.Ганхуяг, Г.Дамдинням нарын хамаарал бүхий “Вертекс майнинг партнер” ХХК-д 33 тэрбумын зээл олгох шийдвэрийг өөрөө Гүйцэтгэх захирал нь байхдаа гаргасан ч зээлийн гүйлгээг ажлаа өгснийхөө дараа буюу 2020 оны нэгдүгээр сарын 03-ны өдөр хийлгэжээ. Эндээс гарахад ажлаа сайн хийсэн ч ажлаа хүлээлгэж өгсний дараа гүйлгээ хийгдсэн нь өөрийгөө уснаас хуурай аваад гарчихжээ гэж хармаар. 

Харин эдгээр гишүүдийг эрх ашгийн зөрчилтэй хэмээн үзэж Дархан-Уул аймгийн иргэд, залуус нийлж нэгдэж Г.Дамдиннямыг эгүүлэн татуулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ.

Тэд иргэд нь төв талбай дээрээ босч жагсаад Засгийн газраа огцруулж байхад, эрх ашгийн зөрчилтэй, өөрийнхөө эрх дарх ямбыг нэгдүгээрт тавьсан Г.Дамдиннямыг яагаад эгүүлэн татаж болохгүй гэж боджээ. Гэвч Үндсэн хуулинд зааснаар бол сонгогчид эгүүлэн татах хууль эрхзүйн үндэслэл байхгүй юм байна. УИХ-ын гишүүний бүрэн эрх гэдгээрээ хаацайлагдах. 

Хэрвээ УИХ-ын гишүүн байгаад илт хууль зөрчиж, их хэмжээний зээл авсан баримт нь нотлогдсон бол тэднийг УИХ-ын гишүүнээс нь эгүүлэн татах эрхзүйн үндэслэл болох байж. Гэтэл гишүүд болоогүй байхдаа авсан бизнесийн зээл гэдэгт эрдэж, намынхан нь тэднийг өмөөрөөд байгаад гол учир бий юм. Угтаа бол Хөгжлийн банк улс орныг хөгжүүлэхэд зориулсан зээл олгодог. Гэвч танил тал найз нөхөддөө арилжааны банк шиг бизнесийн зээл гаргуулж өгсөн нь хэр зөв зүйд нийцэх вэ. 

Зээл олгосон асуудлаар Г.Амартүвшин өнөөдрийг хүртэл ямар нэгэн тайлбар хийгээгүй бол Х.Ганхуяг "Улсын их хурлын гишүүн болсноос хойш ямар ч зээл аваагүй" гэсэн тайлбарыг хийсэн.

Харин Дарханаас сонгогдсон Г.Дамдинням "том" байна. УИХ-ын чуулган дээр гишүүдийг загнаж "Намайг шударга дуугараарай гэж сонгосон. Тийм учраас би зоригтой дуугарч байна. Та нар шиг хулгай хийж бизнес хийгээгүй. Хүн шиг зүтгэж амьдрахын төлөө зүтгэж ажиллаж ирсэн аавын хүү. Үүнийхээ төлөө хэнээс ч ичиж айхгүй, шударга ёсны төлөө тэмцэнэ" гэж хэлж байсан ардаа хамгаалалттай хүнтэй аятайхан харьцаарай гэсэн утгыг илэрхийлсэн нь олон хүний бухимдлыг төрүүлээд байна.

Хамгийн гол нь дээрх УИХ-ын гишүүд Зээлийн хүүг 50 хувиар бууруулах тогтоолын төсөл УИХ-ын даргад өргөн барьсан байгаа юм. Магадгүй өөрсдийнхөө авсан зээлийн хүүг бууруулж, татвар төлөгчдийн мөнгөөр татаас авах тухай ч санаалсан байхыг үгүйсгэхгүй. 

Тэднийг эгүүлэн татах саналыг Улсын ерөнхий прокурорын газраас гаргасан гэх мэдээлэл ч өчигдөр цацагдсан. Харин энэ талаар тодруулахад "Одоогоор тийм санал гараагүй. Авлига албан тушаалын хэрэг тул гомдол санал АТГ-т ирнэ. Тэндээс шалгаж эхэлсэн бол эгүүлэн татах асуудал хөндөгдөнө" гэлээ. Харин АТГ-аас одоогоор ямар нэгэн гомдол санал ирээгүй байгаа юм байна. 

 

Эдгээр гишүүдийг эрх ашгийн зөрчилтэй хэмээн үзэж Дархан-Уул аймгийн иргэд, залуус нийлж нэгдэж Г.Дамдиннямыг эгүүлэн татуулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ.
Улс төр

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.