| | USD/MNT 0₮

Оюутолгойгоос авлига авдаг оффшорчид хэн бэ

УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюутолгойн гэрээг цуцлуулахаар өчигдөр өглөөнөөс эхэлж Төв талбайд нойтон өлсгөлөн зарласан ч орой нь цагдаагийнхан "Халдвартай иргэний нэгдүгээр хавьтагч төв талбайд жагсаалд оролцож байна" гэсэн шалтгаанаар жагсаал цуглааныг тарааж, гишүүнийг тусгаарлахаар аваад явсан билээ.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Монголд ямар ч ашиггүйгээр гэрээ нь зурагдсан Оюутолгойгоо буцааж авахаар ийнхүү 16 жил тэмцэж байна. Ард түмэн намайг ойлгож дэмжиж байгаа бол авлигачид улстөрчдийн бүлэглэл намайг ойлгохгүй, шүүрэн шанага шиг дайрч үгийн муухайгаар гүтгэж доромжилж өр зүрхийг минь сийчдэг. Гэхдээ би бууж өгөхгүй хотойхгүй. Рио тинтогийн гар хөл болсон бууны нохдын эсрэг тууштай тэмцэнэ" гэдгээ хэлсэн.

Мөн түүнчлэн тэрбээр олон улсын шүүхүүд дээр Рио тинто дүрмийн бус аргаар буюу луйврын аргаар Монголын авлигачдад авлига өгч байхаар гэрээ байгуулсан гэдгийг тогтоосон. Тиймээс энэхүү гэрээг цуцлаж, дахин шинээр байгуулж, ард түмэнд ашигтай өгөөжтэй байдлаар гэрээ байгуулах нь зөв гэж үзсэн юм. 

Харин Рио тинтогоос авлига авдаг нэр бүхий 24 хүн бий. Тэдний дунд улстөрчдийн бүлэглэл, улстөрч бий. Мөн цаашлаад гадаадын том эрх мэдэлтэй хүмүүс ч байгаа гэдгийг онцлов. Тэгвэл Оюутолгойгоос авлига авч, оффшор дансандаа хийдэг улстөрчид хэн бэ. Улстөрийн бүлэглэлд хэн хэн багтах вэ. Тэд 100 гаруй оффшор компани байгуулж,  их хэмжээний үл хөдлөх хөрөнгө ч худалдаж авсан гэдэг мэдээлэл бий.

Яагаад тэдний нэрийг олон нийтэд зарлачихаж болохгүй байгаа юм бэ гэдэг нь анхаарал татаж байва. Гишүүн С.Ганбаатар хэлэхдээ "Хэдхэн луйварчин хүний нэрийг хэлвэл миний энэ тэмцэл улс төрийн хэрүүл зодоон болоод өнгөрнө. Тиймээс та бүхэн өөрсдөө интернэтээс хайгаад үзэхэд болно. Бүх мэдээлэл нь дэлгэрэнгүй байгаа"гэв.

МАН-ыг Рио тинтогийн нам болсон. Тус намаас санхүүжилт авдаг өчнөөн хүн бий гэх. Тухайлбал, Сү.Батболдоос эхлээд нэр бүхий олон хүн Оюутолгойтой холбогддог. Уг нь энэ толгой Монгол Улсын  3 сая хүн амыг тэжээх ёстой болохоос хэдхэн авлигачдыг тэжээж тэтгэх ёсгүй гэсэн үүднээс С.Ганбаатар тэмцлээ эхлүүлсэн ч цар тахалтай энэ үед дүрэм журам зөрчсөн хэмээн түүний тэмцлийг зогсоож тусгаарлачихаад байна. Гэхдээ тэрбээр гэр бүлийнхэнтэйгээ ярилцаж хуурай өлсгөлөн зарлах уу, эсвэл өөрийгөө шатаах уу гэдгээ шийднэ хэмээсэн юм. 

Рио тинтогоос авлига авдаг нэр бүхий 24 хүн бий. Тэдний дунд улстөрчдийн бүлэглэл, улстөрч бий. Мөн цаашлаад гадаадын том эрх мэдэлтэй хүмүүс ч байгаа гэдгийг онцлов. Тэгвэл Оюутолгойгоос авлига авч, оффшор дансандаа хийдэг улстөрчид хэн бэ. Улстөрийн бүлэглэлд хэн хэн багтах вэ. Тэд 100 гаруй оффшор компани байгуулж, их хэмжээний үл хөдлөх хөрөнгө ч худалдаж авсан гэдэг мэдээлэл бий.
Улс төр

Сэтгэгдэл (10)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.