| | USD/MNT 0₮

ЭМЯ-ны хэлтсийн дарга Я.Буянжаргалыг ажлаас нь халжээ

Өнгөрсөн баасан гарагт ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал тушаал гаргаж, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргалыг ажлаас нь халжээ.

Шалтгаан нь Өргөө амаржих газар амаржсан эх углааштай гарахад мэргэжил арга зүйгээр хангаагүй гэсэн үндэслэлээр халсан байна. Мөн яаманд халдвар гарсантай холбоотойгоор Я.Буянжаргал гэрийн тусгаарлалтад орсон байна. Түүнийг албан тушаалаас нь халсан шийдвэрийг өнөөдөр өөрт нь цахимаар танилцуулан "Ажлаа хүлээлгэн өг" гэжээ.

Ер нь өнгөрсөн сард түүнийг ажлаас нь чөлөөлөх талаар яригдаж байсан талаар мэдээлэл гарч байсан. Гэвч албаныхан бүтцийн өөрчлөлт нэрээр өөр албан тушаалд томилсон гэдэг мэдээллийг өгч байсан бол ийнхүү бүр ажлаас нь халсан байна. 

Нийгэм

Сэтгэгдэл (13)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.