| | USD/MNT 0₮

Тусгай хамгаалалттай газар нутгуудын Хамгаалалтын захиргаадад шаардлагатай тээврийн хэрэгслүүдийг гардууллаа

 
Байгаль орчин аялал жуулчлалын яам, Германы сэргээн босголтын зээлийн банкны хамтран хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн хүрээнд өнөөдөр Улсын тусгай хамгаалалттай газар нутгуудын Хамгаалалтын захиргаадад шаардлагатай тээврийн хэрэгслүүдийг гардуулан өглөө.
 
Тодруулбал УТХГ-ын Отгонтэнгэр, ХанХэнтий, Богдхан уул, Улаан Тайга, Дорнод Монгол, Зэд-Хантай Бүтээлийн нурууны ДЦГ-ууд, Горхи-Тэрэлж, Онон-Балж, Хангайн нурууны БЦГ зэрэг 9 хамгаалалтын захиргаанд захиргаадад моторт завь, 2-4 хүний суудалтай цасны мотоцикл, сольдог тэвштэй хогны машиныг хамгаалалтын дуулга, бээлий, шил , аврах хантааз зэрэг дагалдах хэрэгслийн хамт хүлээлгэсэн өгсөн юм.
 
ХБНГУ-ын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж байгаа энэхүү төсөл цаашид үргэлжлэнэ. Мөн улсын төсвөөр туулах чадвар сайтай машин, мотоцикл нийлүүлэхээр боллоо.
 
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.