| | USD/MNT 0₮

ХӨСҮТ:ЭМЯ-ны нэг ажилтан, түүний охин ч халдварт өртсөн

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа Эрүүл мэндийн яамны ажилтан халдвар авсан талаар өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрбээр “Өчигдөр 7065 хүнд коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ хийхэд 16 хүнээс халдвар илэрсэн. Бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. 16 тохиолдол нь өмнөх батлагдсан тохиолдлуудын хавьтлуудын давтан шинжилгээ болон Баянзүрх дүүргийн II хорооны 4, 5, 8 дугаар хэсгийн голомтод бүртгэгдсэн өвчлөлүүд байна.

ЭМЯ-ны нэг ажилтан халдварт өртсөн. Мөн түүний охин ч өвдсөн. Тиймээс ЭМЯ-ны нийт 128 ажилтныг шинжилгээнд хамруулсан. Урьдчилсан байдлаар шинжилгээний хариунд халдвар илрээгүй. Үүнтэй холбогдуулан таван хүнийг ажиглан тусгаарлах байранд, 28 хүнийг гэрийн ажиглалтад байлгаж байна" гэлээ. 

Харин албан бус эх сурвалжийн хэлснээр тухайн ажилтан Б нь бичиг хэргийн ажил эрхэлдэг бөгөөд ЭМ-ийн сайдыг огцруулахгүй хэмээн гарын үсэг цуглуулсан жагсаал зохион байгуулагчдын нэг гэсэн мэдээлэл байгаа юм. Түүнийг гарын үсэг цуглуулж явж байхдаа халдвар авсан байх магадлалтай гэнэ. 

ЭМЯ-ны нэг ажилтан халдварт өртсөн. Мөн түүний охин ч өвдсөн. Тиймээс ЭМЯ-ны нийт 128 ажилтныг шинжилгээнд хамруулсан. Урьдчилсан байдлаар шинжилгээний хариунд халдвар илрээгүй. Үүнтэй холбогдуулан таван хүнийг ажиглан тусгаарлах байранд, 28 хүнийг гэрийн ажиглалтад байлгаж байна
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.