| | USD/MNT 0₮

Д.Сумъяабазар уснаас хуурай үлдэх үү

Нэгдүгээр сарын 23-ны бямба гарагаас үсчин, гоо сайхан, бүх төрлийн бараа бүтээгдэхүүний худалдааг хязгаарлалтаас гаргаж, хэвийн ажиллуулж эхлэхэд амралтын өдрүүдэд зах, худалдааны төвүүд олны хөлд ёстой л “дарагдах” шиг болов. Хэдий тийм ч иргэдийн худалдан авах чадвар эрс муудсаныг худалдагч нар хэлж байв. Үүний буруутан нь нөгөө л УОК, Засгийн газар. Олон сар хорионд байсан иргэд нялх биетэй эхийн асуудал дээр “тэсэрч” УОК, цаашлаад Засгийн газраа хүртэл огцруулчихлаа. Монголчууд нэгдэж чаддагийг төр засгийханд харуулж чадсан том давалгаа нийгэмд болж өрнөсөн юм.

Тэгвэл энэхүү давалгаанаас хуурай гарч чадсан нэгэн эрхэм одоог хүртэл олны нүднээс нуугдсан шиг явна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн Онцгой комиссыг ч хуралдуулахгүйгээр шууд л Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай А/25 тоот захирамж гаргалаа.

Захирамжид нийслэлийн нутаг дэвсгэрт өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд үйл ажиллагааг нь үргэлжлүүлэн хязгаарлах салбар, чиглэлийг хавсралтаар баталсан байж. Ингэснээр дээрх худалдаа, үйлчилгээний салбарынхан үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжтой болсон юм. Тэр үнэхээр огцрохоос айсан бололтой. Үүнийг нь шооч иргэд “Хотын дарга маань огцрохоос айгаа юу даа” ч гэж шоглож байхав. Шоглох ч яахав, бодит байдал ийм л байгаа хойно яая гэхэв. Өдрөөс өдөрт халдварын тохиолдол буурахгүй байсаар байна. Энэ бол мэргэжлийн байгууллагуудын хэлдгээр маш эрсдэлтэй нөхцөл байдал юм. Ердөө л хэдхэн хоногийн өмнө сайтар судалж, халдвар хамгааллын дэглэм чанад мөрдүүлсний дараа нээнэ хэмээн том дуугарч байсан хотын удирдлагууд маань ганцхан өдрийн тэмцлээр номхров. Учир нь үдээс өмнө УОК-ыг огцруулъя хэмээн хашхирч байсан иргэд оройдоо УОК-ыг огцорсны дараа Хотын мээр Д.Сумъяабазарыг огцруулах тэмцэлд нэгдсэн тул хэл үггүй гэнэт нээх шийдвэр гаргасан нь дамжиггүй.

Үнэхээр энэ сарын 19-нд болсон үйл явдалд хэн буруутай вэ? Өргөө амаржих газар, ХӨСҮТ, НЭМГ бүгд хариуцлага хүлээх ёстой. Үүнийгээ ч хүлээж, Г.Баясгалан, Д.Нямхүү, Л.Төмөрбаатар нар бүгд ажлаа өгсөн. Гэтэл энэ бүх газрыг хариуцаж, үүрэг чиглэл өгч ажилладаг Нийслэлийн Засаг дарга яагаад хариуцлагаас мултарна вэ? Тэр ч мөн хариуцлага хүлээх ёстой атал одоог хүртэл дулаан өрөөнөөсөө ч цухуйхгүй байна. УИХ-ын гишүүний эрхэм алдраас татгалзаж, Хотын мээрийн суудалд шунасан тэрбээр өөрт нь итгэж саналаа өгсөн 36,785 хүний итгэл найдварыг уландаа гишгэсэн. Ийм хэрнээ бидний ирээдүй, үр хүүхэд амьдрах энэ нийгмийг ёс суртахуунтай, хүүхдэд ээлтэй, шударга, сайн сайхан болгохын төлөө нойр хоолгүй зүтгэж байгаадаа ялархаж, уйлан дуугарч байгаа хотын дарга бидэнд хэрэггүй шүү, Д.Сумъяабазар аа!!!

Нэгдүгээр сарын 23-ны бямба гарагаас үсчин, гоо сайхан, бүх төрлийн бараа бүтээгдэхүүний худалдааг хязгаарлалтаас гаргаж, хэвийн ажиллуулж эхлэхэд амралтын өдрүүдэд зах, худалдааны төвүүд олны хөлд ёстой л “дарагдах” шиг болов. Хэдий тийм ч иргэдийн худалдан авах чадвар эрс муудсаныг худалдагч нар хэлж байв. Үүний буруутан нь нөгөө л УОК, Засгийн газар. Олон сар хорионд байсан иргэд нялх биетэй эхийн асуудал дээр “тэсэрч” УОК, цаашлаад Засгийн газраа хүртэл огцруулчихлаа. Монголчууд нэгдэж чаддагийг төр засгийханд харуулж чадсан том давалгаа нийгэмд болж өрнөсөн юм.
Улс төр

Сэтгэгдэл (6)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.