| | USD/MNT 0₮

Д.Тогтохсүрэн:Манай намын гурван гишүүн бизнес эрхэлж байхдаа зээл авснаас УИХ-ын гишүүн болоод авсан зүйл биш

МАН-ын гурван гишүүн Г.Амартүвшин, Г.Дамдинням, Х.Ганхуяг нар Хөгжлийн банкнаас 33 тэрбум төгрөгийн зээл авсан гэх асуудал нийгэмд нэлээд дуулиан шуугиан тариад байгаа.

Тэднийг эрх ашгийн зөрчилтэй хэмээн үзэж УИХ-ын гишүүнээс эгүүлэн татахаар иргэд гарын үсэг цуглуулж эхэллээ гэсэн мэдээлэл ч гараад байна. Харин МАН-ын бүлгээс дээрх гурван гишүүнийгээ хамгаалж, үүсээд байгаа асуудлыг нь хаацаалж байгаа бололтой.

Өнөөдрийн МАН-ын Бүлгийн хурлын дарга Д.Тогтохсүрэн "Манай намын гурван гишүүнтэй холбоотой асуудлаар хууль хяналтын байгууллагаас ямар нэгэн албан бичиг тоот ирээгүй. Манай намын гурван гишүүнийн зээл авсан асуудал УИХ-ын гишүүн болохоос өмнөх явдал. Өөрөөр хэлбэл, бизнес эрхэлдэг байхдаа авсан зээл" хэмээн өмөөрлөө. 

МАН-ын Бүлгийн хурлын дарга Д.Тогтохсүрэн "Манай намын гурван гишүүнтэй холбоотой асуудлаар хууль хяналтын байгууллагаас ямар нэгэн албан бичиг тоот ирээгүй. Манай намын гурван гишүүнийн зээл авсан асуудал УИХ-ын гишүүн болохоос өмнөх явдал. Өөрөөр хэлбэл, бизнес эрхэлдэг байхдаа авсан зээл" хэмээн өмөөрлөө.
Улс төр

Сэтгэгдэл (53)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.