| | USD/MNT 0₮

С.Ганбаатар:Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эсэхийг нам шийднэ. Миний хувьд Оюутолгойгоо буцааж авахаар яарч байна

УИХ-ын гишүүн С.Ганбаатар Төв талбайд өнөө өглөөнөөс эхэлж нойтон өлсгөлөн зарлаж байна. Түүний хувьд үр ашгаа өгөөгүй Оюутолгойн гэрээг даруй цуцлаж, дахин шинээр буюу Монгол Улсад ашигтай байдлаар хийхийг сануулж шаардаж тэмцэж буйгаа илэрхийллээ.

Мөн Оюутолгойгоос авлига авч, оффшор дансандаа хийдэг улс төрийн бүлэглэл, УИХ-ын гишүүд байгааг ч тэрбээр онцлов. 

С.Ганбаатар "Би нойтон өлсгөлөн зарлаж байна. Монголын ард түмэн сайхан амьдрах, өрнөөс гарах алтан боломжийн төлөө 16 жил тэмцэж ирсэн байна. Оюутолгойгоо буцааж авахаар яарч байна. Хэдхэн хоног үлдсэн байна. Олон улсын шүүх дээр 1400 гаруй хуудас, 200 файл материал, АНУ, Америк, Хонконгийн шүүх дээр Оюутолгой гэрээг байгуулахдаа Рио тинто дүрмийн бус луйврын аргаар Монголын шунахай сувдаг луйварчдад авлига өгөхөөр байгуулсан гэдэг нь нотлогдсон. Тиймээс энэ гэрээг цуцлах нэхэмжлэл гаргахын төлөө тэмцэж байна. 

Миний өлсгөлөн хэдий хэр хугацаанд үргэлжлэх вэ гэхээр Шинэ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэзээ Олон улсын шүүхэд Монголын ард түмнийг төлөөлж нэхэмжлэл гаргах хүртэл нойтон өлсөнө. 16 жил тэмцэж явахдаа гүтгүүлж, доромжлуулж явсан. Гэхдээ миний нуруу хотойхгүй. Л.Оюун-Эрдэнэ нэхэмжлэл гаргах хүртэл хүмүүс нэгдэж, гэр гэрээсээ мессэж бичээрэй. МАН Оюутолгойн барьцаат нам болсон" гэв. 

-Таны Ерөнхийлөгчийн сонгуулийг угтаж шоу хийж байна. Нэр дэвших үү? 

-Ээ буян болог. Буянаараа болог ээ. Нэр дэвших асуудлыг тухайн үед нам дээрээ яръя. 

-Оюутолгойгоос авлига авдаг оффшорчид хэн юм бэ. Нэр усыг нь зарлах боломжтой юу? 

-Одоогоор 24 нэр байна. Улстөрийн бүлэглэлүүд бий. УИХ-д сууж байгаа гишүүд ч бий.Гадаадын хүмүүсийн ард нуугдсан нэр ч бий. Энэ бүгдийг нэрлэвэл хайран миний тэмцэл улс төрчдийн зодооны сэдэв болоод дуусна.Нэр усыг нь зарлавал улс төрийн хэрүүл болоод миний тэмцэл талаар нэг өнгөрчихнө. Ийм том баялагийнхаа төлөө тэмцэж байхад жижигхэн хөгийн луйварчдын нэрийг хэлээд яах юм бэ.  Тэд гадаадад нийт 107 компани байгуулж их хэмжээний үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан байгаа юм. 

 -Оюутолгойн гэрээг цуцлах хууль эрхзүй, эдийн засгийн үндэслэл нь хэр байгаа вэ?

-100 хувь байгаа шүү. Харин энэ алтан боломжийг алдвал тэнгэр биднийг өршөөхгүй. 

-Та өмнө Засгийн газарт шаардлага хүргүүлж байсан. Хариуг нь ямар хэлбэрээр авдаг байсан юм бэ? 

-Шаардлага хүргүүлсэн. Хариу нь дандаа бултсан маягаар өгдөг. Дубайн гэрээ, татварын маргаан гэх мэтээр. Эд нар бол бүгдээрээ Рио тинтогийн барьцаанд орсон луйварчид. Тиймээс Монголчууд минь улстөржихгүй нэгдэе. 

С.Ганбаатар "Би нойтон өлсгөлөн зарлаж байна. Монголын ард түмэн сайхан амьдрах, өрнөөс гарах алтан боломжийн төлөө 16 жил тэмцэж ирсэн байна. Оюутолгойгоо буцааж авахаар яарч байна. Хэдхэн хоног үлдсэн байна. Олон улсын шүүх дээр 1400 гаруй хуудас, 200 файл материал, АНУ, Америк, Хонконгийн шүүх дээр Оюутолгой гэрээг байгуулахдаа Рио тинто дүрмийн бус луйврын аргаар Монголын шунахай сувдаг луйварчдад авлига өгөхөөр байгуулсан гэдэг нь нотлогдсон. Тиймээс энэ гэрээг цуцлах нэхэмжлэл гаргахын төлөө тэмцэж байна.
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.