| | USD/MNT 0₮

Х.Тэмүүжин:АН-ыг сүнсээ олоход нь туслаарай, бид сөрөг хүчнийхээ орон зайг эзлэе

Ардчилсан намын ҮБХ-ны ээлжит бус хурлыг хуралдуулах шаардлагыг намын Улс төрийн зөвлөлд хүргүүлэх гэж байна. Энэ талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.

АН-ын гишүүн Х.Тэмүүжин "Өөрийн толгой дээрх бухлыг харахгүй байж өрөөлийн толгой дээрх өвсийг олж харлаа гэж бид шүүмжлүүлж байна. Айл гэр хэрүүл уруултай байхад олон түмэн ойртох битгий хэл үр хүүхэд нь зугтдаг жамтай. Тийм учраас бид тогоон дотроо эвтэй хүлээцтэй байж гадна талдаа төр талдаа хяналттай хариуцлагатай хүчтэй байх ёстой.

Энэ цаг үед Төрийн ордонд нь хулгайч луйварчид нь ороод суучихсан. Төр улсынх нь толгой дээр худалч урвагчид заларсан байгаа энэ үед Монголын төрөөс эерэг шинжлэх ухаанч байдал үнэртэхээ больсон. Цэрэг хувцас, сүгсэлзсэн ёсолгоо хоёроор асуудал шийдэгдэхгүй гэдэг нь тодорхой харагдаж байна. Ард иргэдийн амьдрал, бизнес, залуусын хүсэл мөрөөдөл үгүй болж байна. 

Тийм учраас хоосон хийрхсэн улстөрийн пиараар биш эрүүл саруул ухаанаар асуудлыг шийддэг болмоор байна. Харалган төр засгийн эсрэг хүчтэй дуу хоолой гаргахын тулд АН өөрсдийн толгой дээрх бухлаа харах ёстой. Бид эрүүл саруул ухаанаар бодлогоо, дүрмээ гаргаж тавиад зөв алхам, зөв шийдэл байгаа талаар ярилцдаг, шахуулж дуугардаг байх ёстой. Сөрөг хүчнийхээ орон зайг эзлэе. Та бүхэн АН-ыг дахин сүнсээ олоход туслаарай дэмжээрэй гэж хүсье" гэлээ. 

АН-ын гишүүн Х.Тэмүүжин "Өөрийн толгой дээрх бухлыг харахгүй байж өрөөлийн толгой дээрх өвсийг олж харлаа гэж бид шүүмжлүүлж байна. Айл гэр хэрүүл уруултай байхад олон түмэн ойртох битгий хэл үр хүүхэд нь зугтдаг жамтай. Тийм учраас бид тогоон дотроо эвтэй хүлээцтэй байж гадна талдаа төр талдаа хяналттай хариуцлагатай хүчтэй байх ёстой.
Улс төр

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.