| | USD/MNT 0₮

Хөдөө явахаар PCR шинжилгээ өгсөн хүнээс, мөн сайн дураараа шинжилгээ өгсөн хүнээс халдвар илэрчээ

Халдвар хаа сайгүй байна. Халдварын голомт нэмэгдэж байгаа талаар өнөөдрийн хэвлэлийн хурлаар хэлсэн билээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Хөдөө явах гэсэн иргэнээс, мөн сайн дураараа шинжилгээ өгсөн хүнээс халдвар илэрч байна. Тиймээс нийгэмд шинж тэмдэггүй хэлбэрээр өвчилсөн эсхүл хөнгөн балархай хэлбэрээр өвчилсөн хүмүүс байхыг үгүйсгэхгүй.

Халдвар авсан хүмүүс хавьтлаа тодорхой хэлэхгүй байна. Уулзалт цуглаан, архи дарс уух зэрэг асуудлаас үүдэн нийтийн байранд халдвар гарч байна. Одоогоор ойрын хавьтал 1255 хүн байна. 81 ойрын хавьтал 14 хоног тусгаарлалтад байсан учраас гаргасан.

Зөрөөд 45 ойрын хавьтал нэмэгдэж ирсэн. Үүнээс гадна хоёрдогч хавьтал 80 хүнийг гаргахад, 93 хүн зөрөөд хавьтлын хяналтад орж байна. Нийтдээ 5316 хоёрдогч хавьтал байна. Халдвар авсан нь батлагдсан болон хавьтлуудын тоо нэмэгдэх тусам нийгэмд халдвар тархах эрсдэл маш өндөр болно.

Тиймээс албан газрууд ажилчдаараа эрүүл мэндийн асуумж бөглүүлж, ажиллуулж байгаа хүмүүсийнхээ тоог цөөлөх хэрэгтэй" гэлээ. 

Хөдөө явах гэсэн иргэнээс, мөн сайн дураараа шинжилгээ өгсөн хүнээс халдвар илэрч байна. Тиймээс нийгэмд шинж тэмдэггүй хэлбэрээр өвчилсөн эсхүл хөнгөн балархай хэлбэрээр өвчилсөн хүмүүс байхыг үгүйсгэхгүй.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.