| | USD/MNT 0₮

Байнгын хороо, чуулганы хуралдаанаар Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэнэ

Өнөөдөр УИХ-ын Байнгын хороод хуралдана. Тухайлбал, 13.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд хуралдах Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд хэсэгчилсэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ.

Харин 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Монгол Улсын Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг томилох тухай асуудлыг хэлэлцэнэ. Үүний дараа өнөөдөр уг асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн ээлжит бус хуралдаанаар хэлэлцэхээр товлоод байна.

Өнөөдөр УИХ-ын Байнгын хороод хуралдана. Тухайлбал, 13.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд хуралдах Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд хэсэгчилсэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.