| | USD/MNT 0₮

ШӨХТГ: НӨАТ-ын сугалааг зогсоох санал хүргүүлнэ

ШӨХТГ, ЦЕГ, Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран НӨАТ-ын сугалаанд шалгалт хийж байгаа талаар бид өмнө мэдээлсэн. Тэгвэл ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ НӨАТ-ын сугалааг зогсоох санал хүргүүлэхээр болсноо мэдэгдлээ. Тэрбээр энэ асуудлыг тайлбарлахдаа "Өчигдөр НӨАТ сугалааны тохирол дээр өглөөнөөс шөнө болтол хяналт хийлээ. Энэ долоо хоногт хяналт шалгалтын дүн нэгтгэгдэн эцэслэгдэнэ. Түүний дараа бид Монгол Улсын Шадар сайдад хяналт шалгалтын дүнг нэгтгэн хүргүүлэх ба мөн НӨАТ сугалааг болиулах саналаа хүргүүлнэ. Анх НӨАТ хуулийг сурталчлах, хэрэгжүүлэхэд хөшүүрэг болгох зорилго байсан бол тодорхой цаг хугацааг туулж хангалттай үр дүнг өгсөн гэж харж байна. Мөн тус сугалаанаас үлгэрлэн нийгэмд, ялангуяа сошиал орчинд их хэмжээний азтан шалгаруулах сугалаа явагдах болсон бөгөөд Төр сугалаа явуулдаг нь бид ч явуулах үндэс гэж тайлбарлаж байна. Сошиалд явж байгаа азтан шалгаруулах сугалаа, тоглоомноос болж маш олон иргэн хохирч байна" хэмээсэн юм.

ШӨХТГ, ЦЕГ, Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран НӨАТ-ын сугалаанд шалгалт хийж байгаа талаар бид өмнө мэдээлсэн.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.