| | USD/MNT 0₮

Н.Дашдулам: “Хатуу” үг хэлсэн ханьдаа баярладаг. Тэр хүний ачаар 25 кг илүүдэл жингээ хаячихаад байна

 

Өөрийгөө дайчилж, хөл хорионы үеийг ашиглан, асар их тэсвэр тэвчээр гарган их хөдөлмөр хичээл зүтгэлийн үр дүнд 86 кг жингээс 61 кг жин болтлоо жингээ хассан нэгэн эмэгтэйтэй ярилцлаа.

Түүнийг Н.Дашдулам гэдэг бөгөөд хувиараа амтат бялуу болон янз бүрийн амттан хийж зарж худалдаалдаг нэгэн ажээ. Түүний хэлснээр “Эмэгтэй хүн илүүдэл жинтэй байх ёстой дэмий. Жин хаяад ирэх тусам эмэгтэй хүн залуужиж улам гоё болно. Илүүдэл жингээ хаяхын тулд хүнд их тэвчээр хэрэгтэй” гэж ярьсан юм.

-Сайн байна уу, таныг харж байхад их богино хугацаанд эрчимтэй жин хаясан уу. Хөл хорионы үеийг үр бүтээлтэй өнгөрүүлсэн мэт?

-Сайн байна уу. Хэдэн жилийн өмнөөс турах талаар их бодсон тэгээд хойш нь тавиад жин нэмэгдээд л байсан. Фэйсбүүк ухаж байгаад “New spinning fitness” club гээд гараад ирсэн ороод хартал маш олон мундаг хүмүүс хэрхэн турсан талаараа пост оруулсан. Тэднээс маш их урам авч, газар заавал явна гээд бодсон байсан.

Тэгээд бас л цаг хугацаа явсаар жин маань нэмэгдэж таргалсаар л байсан. Харин  өнгөрсөн жилийн зун хамгийн дотны хүндээ зэмлүүлээд зөвөөр ойлгож аваарай гэсэн.  

Нөхөр минь намайг загнаад идэж уухаа зогсоо, өлөн зангаасаа болоод таргалаад байна энэ үг намайг их хурцалсан (бас жоохон гомдсон ). Тэгээд яагаад хайртай хүндээ ингэж дуудуулах гэж бодоод өөртөө зорилго тавин өнгөрсөн намар 9 сард охиноо цэцэрлэгт өгөөд дээрх фитнесс дээрээ очоод бүртгүүлээд явж эхэлсэн.

-Фитнестт явж эхэлсэн эхний өдөр ямар санагдав?

-Эхний өдөр их хэцүү байсан идэвхтэй хөдөлгөөн хийгээгүй удсан болохоор хамаг бие хөндүүрлэж, амьсгал давчаад дотор муухай оргиод гэхдээ их тэвчсэн. Надтай нэг өдөр ирсэн охин шантраад шууд яваад өгсөн. Нөхрийн хэлсэн нөгөө үг бодогдоод л “Би хийх ёстой чадна, гоё болно” гээд шүдээ зуусан. Тэгээд дасгал 20% хооллолт 80% байдаг гээд багш маань хоолны дэглэмээ сайн бариарай гэж хэлсэн.

-20 хувь хоололт гэхээр ер нь жин хаях хүмүүсийн хоололт нэг тийм шим тэжээлгү, усан амтгүй гэх мэт хоол иддэг юм шигээ?

-Тийм. Эхэндээ их хэцүү өлсөөд байсан зарим юмнууд нь амаар орохгүй их хэцүү байсан. Зорилгоо л бодоод байсан бас амттай юманд нэг их дуртай биш минь турахад их нөлөөлсөн.

Ийм жин ихтэй байлаа 

-Хэдий хэр хугацаанд хэр жин хаясан бэ?

-Анх фитнессийн газраа очиж жингээ үзэхэд 86 кг жинтэй байсан. Одоо бол 61 кг жинтэй болсон. Ер нь юмыг яг тийм байх ёстой гэсэн зарчимч зандаа л их талархдаг. Дасгал хөдөлгөөн хийж эхэлсэн өдөр бүр биед өөрчлөлт орсоор сарын дотор 10 кг хассан байсан. Маш их урам орсон бас хамт явдаг хүмүүс минь ямар их өөрчлөлт орж байна гээд л хэлдэг байсан.

Мөн манай фитнесс манай гэрээс их хол тэгээд өглөө нь охиноо хүргэж өгчихөөд нөхрөөрөө хүргүүлнэ нөхрөө байхгүй үед автобусаар хааяа бүр алхдаг байсан бэлтгэлийн цагаасаа хоцрохгүйн тулд өглөө явдаг байсан болохоор Нарантуул захаас Нарны гүүр хүртэл алхдаг байлаа. Өмнө бол юун алхах вэ. Ингээд тууштай алхдаг болсон. Ер нь жин ихтэй байхад хөдөлгөөн ч байхгүй их залхуу болчихдог юм билээ. Ингээд хөл хорионд орчихсон.

-Хөл хорионд орчихсон гэхээр дасгалаа хийх боломжгүй болчихсон гэсэн үг үү?

-Үгүй. Дасгалаа хийж явсаар хөл хорионд орохын үед 11 дүгээр сард фитнесс дээрээ жингээ үзэхэд нийт 16 кг хассан байсан. Тэгээд хорионд орчихсон ч гэртээ дэглэм барьж, дасгалаа сайн хийгээд байгаарай гэж багш хэлсэн учир их хичээсэн. Ингээд гэртээ дэглэмээ бариад дасгалаа хийсээр л байлаа. Тууштай байж 20 кг жин хассангуут фитнесс мань бүх насаараа 50 хувийн хямдралтай үнээр явах эрх өгдөг юм билээ. Тэрийгээ авч чадсан.

Тэгээд одоо хүртэл дасгалаа хийгээд дэглэмээ барьсаар гэртээ хорионд байх хугацаанд 9 кг хассан байна. Арай өөрийн хүссэн жиндээ очоогүй байгаа ингээд бодоход ханьдаа их баярладаг, намайг хурцалж өгсөн хатуу үг ч үнэн байсан.

-Таны хувьд гоё амттай торт болон янз бүрийн хоол хийдэг юм билээ. Жин хасах хугацаанд тэр бүгдийгээ хийж л харагдсан. Амттай хоолноос татгалзана гэдэг асар их тэвчээр шаардана биз дээ?

-Найзууд минь намайг тэвчээрийн хатан гэдэг. Хэдий торт хийдэг ч би чадсан мөн янз бүрийн хоол хийх бас дуртай. Нөхөр, охин хоёрдоо гоё амттай хоолыг нь хийж өгөөд л өөрөө дэглэмийн хоолоо идээд л дөрвөн сарын хугацаанд гэрийн хоолоо идээгүй.  Хүмүүс гоё хоол хийдэг байж яаж идэхгүй байж чадаж байна гэдэг. Нөгөө л юмыг яс байлгах зан тэвчээр минь л хэрэг болсон. Амттанд нээх дуртай биш  болохоор хоолны дуршил их байсан. Гэхдээ их тэсдэг байсан хоолоо амсахгүй хийж сурсан одоо бол давс энэ тэрийг нь сайхан тааруулаад хийчихнэ. Хийж байгаа хоолноосоо огт амсахгүй.

Хүмүүс жин хаяж байгаа гэсэн хэрнээ хоолоо хийж байх үедээ амсчихдаг тэгээд “За за яадаг юм маргаашнаас яг туръя” гээд хамаагүй идчихдэг. Энэ бол маш буруу, маргааш гээд хойшлуулаад байх юм бол та өөрийгөө хэзээ ч ялж чадахгүй.

-Ингээд тууштай байгаад огцом жин хаяад ирэхээр нөхөр нь юу гэж байна? 

-Улам залуужаад жаахан охин шиг харагдаж санагддаг боллоо шүү. Миний хайр өөрийгөө ялж чадсан, цаашдаа ч энэ эрчээрээ чигээрээ өөрийгөө аливаа буруу зүйлд ялж, зөв зүйл рүү үргэлж тэмүүлж хичээж байгаарай гэсэн. Асар их урам өгч, бурам амсуулж байгаа ханьдаа баярлалаа. Тухайн үед хатуу үгэнд нь гомдож туниж байлаа. Гэвч миний төлөө, миний эрүүл мэнд, гоо сайхны төлөө хэлсэн үг байсан юм байна билээ. 

-Илүүдэл жингээ хаях хүсэлтэй эмэгтэйчүүдэд юу гэж хэлэх вэ?

-Элдэв янзын бүтээгдэхүүн хоолны дуршил буулгагч энэ тэр битгий хэрэглээрэй.  Зүгээр л зөв хооллоод дасгал хөдөлгөөнөөр жин хаяарай. Мөн өөртөө зорилго тавьж тууштай байгаарай. Бас би өмнө нь ус их бага бараг уудаггүй байсан энэ их буруу санагдсан бодисын солилцоо явагдахгүй хоолоо шингээж чадахгүй тэгээд л огцом их таргалсан өмнө их туранхай байсан.

Одоо хааяа гэрийн хоолноосоо бага зэрэг идээд, хөдөлгөөн дасгал хийгээд буцаагаад шатааж чаддаг болсон. Ер нь жин хаяснаар маш их мэдлэгтэй болсон. Одоо хүмүүст маш их урам зориг өгдөг болсон хүмүүс “Админаа таныг хараад дасгал хийдэг болсон ингэдэг” гээд их олон хүн хэлдэг болсон хүмүүсээс их сайхан урам зориг авдаг болсондоо маш их баяртай байгаа. Хамгийн гол нь  эрүүлээр жин хаяж байгаадаа их баяртай байгаа.

Хамгийн талархаж явдаг багш нартаа маш их баярладаг. Үнэхээр хүний төлөө гэсэн хамт олонтой. Энэ дашрамд Ч.Шинэцэцэг бусад дасгалжуулагч багш нартаа үнэхээр их баярлалаа гэж хэлье.

Гэртээ ч дасгалаа сайн хийсэн 

 

О.Сайхан 

 

Элдэв янзын бүтээгдэхүүн хоолны дуршил буулгагч энэ тэр битгий хэрэглээрэй. Зүгээр л зөв хооллоод дасгал хөдөлгөөнөөр жин хаяарай. Мөн өөртөө зорилго тавьж тууштай байгаарай. Бас би өмнө нь ус их бага бараг уудаггүй байсан энэ их буруу санагдсан бодисын солилцоо явагдахгүй хоолоо шингээж чадахгүй тэгээд л огцом их таргалсан өмнө их туранхай байсан.
Ярилцлага

Сэтгэгдэл (18)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.