| | USD/MNT 0₮

Сураг ажиг:Шинэ танхим, шинэ сайдуудын чимээ

УИХ-ын намрын чуулган энэ баасан гарагт хаалтаа хийхээр болжээ. Чуулган хаалтаа хийхээс өмнө шинэ Ерөнхий сайдаа, шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнээ томилох учиртай. 

Тийм учраас өнөөдрөөс УИХ-ын чуулган ээлжит бусаар хуралдаж, олны анхаарлын төвд байгаа шинэ Засгийн газрын бүрэлдэхүүн болон сайдуудыг томилох ёстой юм.  Мөн түүнчлэн Авлигын эсрэг хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэх зэрэг асуудлыг хэлэлцэнэ. 

УИХ-аас төлөвлөсөн ёсоор Монгол Улсын  32 дахь Ерөнхий сайдыг өнөөдөр томилох сурагтай. Харин Ерөнхийлөгчийн зүгээс Ерөнхий сайдыг томилуулах тогтоолын төслийг өргөн бариагүй байгаа бөгөөд хуулиараа Ерөнхийлөгч Ерөнхий сайдыг томилуулах төслийг тав хоногийн дотор УИХ-д өргөн мэдүүлэх учиртай.

Өнгөрсөн баасан гарагт МАН-аас ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх албан бичгээ Ерөнхийлөгчид өргөн барьсан. Нам нь 100 хувь дэмжсэн учраас Ерөнхийлөгч томилуулахаас татгалзах эрх байхгүй. 

Тэгвэл шинэ Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэх ёстой. Олны анхаарлыг татаж байгаа шинэ танхимын бүрэлдэхүүнд хэн хэн салбарын сайдаар томилогдох нь ихээхэн анхаарал татаж байна. 

Ингээд одоогоор яригдаж байгаа сайдуудын нэрстэй танилцъя. Хуучин сайдаар ажиллаж байсан хүмүүсийн ихэнхийг авч үлдэх тохироо хийсэн гэх мэдээлэл ч бий. 

Шадар сайдад Ж.Энхбаяр

ЗГХЭГ-ын даргад Д.Амарбаясгалан 

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Д.Сарангэрэл 

Батлан хамгаалахын сайдаар Г.Сайханбаяр

Гадаад харилцааны сайдаар Н.Энхтайван

Сангийн сайдаар Б.Жавхлан, Х.Булгантуяа, Ч.Хүрэлбаатар нарын нэр дуулдаж байна. 

Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Б.Энхбаяр

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар А.Ариунзаяа, Г.Өнөрбаяр хоёрын нэг 

Барилга, хот байгуулалтын сайдаар Б.Мөнхбаатар  

Боловсрол, шинжлэх ухааны сайдаар Ч.Ундрам, Ц.Цогзолмаа 

Зам, тээврийн хөгжлийн сайдаар Л.Халтар 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар Г.Ёндон 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар З.Мэндсайхан 

Эрчим хүчний сайдаар Н.Тавинбэх 

Эрүүл мэндийн сайдаар Ж.Цолмон, Т.Мөнхсайхан нарын нэр 

Соёлын сайдаар Боролдойн Мягмар гуайн нэрс яригдаж байна.

Гэхдээ энэ нь зөвхөн таамаг бөгөөд танхимын гишүүдээ хэрхэн бүрдүүлэхийг Ерөнхий сайд өөрөө шийднэ. Үндсэн хуульд зааснаар Ерөнхий сайдын бүрэн эрхэд хамаарах асуудал бөгөөд хэнийг сайдаар авч үлдэж хэнийг явуулах нь Ерөнхий сайдын өөрийнх нь чиг үүргийн асуудал болно.

 

Өнөөдрөөс УИХ-ын чуулган ээлжит бусаар хуралдаж, олны анхаарлын төвд байгаа шинэ Засгийн газрын бүрэлдэхүүн болон сайдуудыг томилох ёстой юм. Мөн түүнчлэн Авлигын эсрэг хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэх зэрэг асуудлыг хэлэлцэнэ.
Улс төр

Сэтгэгдэл (66)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.