| | USD/MNT 0₮

ХӨСҮТ:Үсчин, гоо сайхан, захуудыг нээсэн нь эрсдэл дагуулж байна

ХӨСҮТ-ийн дэд захирал Д.Наранзул өнөөдрийн хэвлэлийн хуралд мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Өнөөдрийн байдлаар халдварын голомтын хамгийн идэвхтэй бүс нь Улаанбаатар. Сүүлийн өдрүүдэд хөл хорионы дэглэмийг сулруулж, хүн амын шилжилт хөдөлгөөн ихэссэн.

Өнгөрсөн долоо хоногт олон хүн нэг дор цугласан жагсаал болж, томоохон зах, худалдааны төв, үсчин, гоо сайхан зэрэг үйлчилгээний төвүүдийг нээсэн. Энэ нь цаашид халдвар тархах эрсдэлийг нэмэгдүүлж байна.

Эрсдэл нэмэгдсэн тул иргэд аж ахуй нэгжүүд тодорхой зүйлийг анхаарах хэрэгтэй. Ялангуяа 1.5 метрээс дотогш зайд 15 минутаас илүү хугацаанд халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Тиймээс үсчин, гоо сайхны газрууд аль болох цагаар үйлчилгээ үзүүлэх хэрэгтэй. Олон хүний бөөгнөрөл, хүлээлт үүсгэхгүй байх шаардлагатай" гэв. 

Өнгөрсөн долоо хоногт олон хүн нэг дор цугласан жагсаал болж, томоохон зах, худалдааны төв, үсчин, гоо сайхан зэрэг үйлчилгээний төвүүдийг нээсэн. Энэ нь цаашид халдвар тархах эрсдэлийг нэмэгдүүлж байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.