| | USD/MNT 0₮

А.Амбасэлмаа:Өчигдөр 16 хүнд халдвар илэрснээс БЗД-т нийтийн байрнаас 9 хүнд халдвар илэрчээ

Эрүүл мэндийн яамнаас Covid-19 халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: "Өчигдөр нийт 12848 хүнд PCR шинжилгээ хийхэд 16 хүнээс халдвар илэрлээ.  Эдгээр тохиолдлын ес нь Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны нийтийн байрнаас бүртгэгдсэн. Өвчин тараах эрсдэлтэй үед голомт бүртгэгдсэн. Энэхүү халдвартай холбоотойгоор Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороо орчмын бүсэд тандалт илрүүлэг хийж байна.

Нийтийн эзэмшлийн орон сууц болон гэр хорооллын 1000 гаруй хүнд шинжилгээ хийхээр эхлүүлсэн. Бусад долоон халдвар нь батлагдсан тохиолдлын хавьтлууд юм.

Улсын хэмжээнд Сovid-19 халдварын батлагдсан тохиолдол нийт 1627 боллоо. Үүний 1124 нь дотоодод бүртгэгдээд байна.

Нийслэлд 16 шинэ тохиолдол нэмж бүртгэгдсэнээр халдварын батлагдсан тохиолдол 798 болоод байна. Одоогоор биеийн байдал маш хүнд 1, хүнд 6, хүндэвтэр 43 хүн,  бусад нь биеийн байдал хөнгөн байна. Улсын нэгдүгээр төв эмнэлэгт 7 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн дөрөв нь хүнд" байна гэв. 

А.Амбасэлмаа:Өчигдөр 16 хүнд халдвар илэрснээс БЗД-т нийтийн байрнаас 9 хүнд халдвар илэрчээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.