| | USD/MNT 0₮
Нийслэлийн Онцгой комисс хуралдаж, зарим үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг нээхээр болжээ. Тухайлбал, маргаашнаас буюу 2021 оны нэгдүгэр сарын 23-ны бямба гарагаас үсчин, гоо сайхан, бүх төрлийн барааны дэлгүүр, захууд хэвийн ажиллаж эхлэхээр болжээ.
Нийслэлийн хэмжээнд хязгаарлалт тогтоосон салбар, чиглэлүүдийн үйл ажиллагааг үе шаттайгаар эргэн нээх хүрээнд 2021 оны 01-р сарын 23-ны өдрөөс
Үйл ажиллагаа нь нээгдэж буй аж ахуй нэгжүүд мэргэжлийн байгууллагуудаас хүргүүлсэн түр заавар, үйл ажиллагаанд баримтлах тусгай шаардлагыг мөрдөнө. Иргэд халдвар, хамгааллын дэглэмээ сахиж, зорчилт хөдөлгөөний QR бүртгэл ашиглан үйлчлүүлэх шаардлагатай.
Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд холбогдох хяналтын байгууллагууд тогтмол шалгалтын ажиллагаа явуулах бөгөөд шаардлага хангахгүй тохиолдолд үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээ авахыг сануулж байна.
Нийслэлийн Онцгой комисс хуралдаж, зарим үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг нээхээр болжээ. Тухайлбал, маргаашнаас буюу 2021 оны нэгдүгэр сарын 23-ны өдрөөс үсчин, гоо сайхан, барааны дэлгүүр захууд хэвийн ажиллаж эхлэхээр болжээ.