| | USD/MNT 0₮

БЗД-ийн 17 дугаар хорооны Засаг дарга ажлын байран дээрээ архидсаны улмаас халдвар гарчээ

Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд коронавирусийн халдварын тохиолдлууд бүртгэгдсээр байна.

Тухайн хорооны шинэ Засаг дарга Ц ажлын байран дээрээ хэсгийн ахлагч нартайгаа нийлж архидсаны улмаас хоёр ажилтнаас нь халдвар илэрчээ. Тиймээс тус хороонд хязгаарлалтын хөл хорио тогтоож, хороогоор нь тусгаарласан байна. Мөн өмнө нь энэ хорооны ажилтнуудаас халдвар илэрч байсан юм байна.

Тиймээс тус хороогоор үйлчлүүлэх иргэдийг ойрын хороод болох 9, 16, 19 дүгээр хороодоор үйлчлүүлэхийг дүүргийн Онцгой комиссоос мэдэгджээ. 

БЗД-ийн 17 дугаар хорооны Засаг дарга ажлын байран дээрээ архидсаны улмаас халдвар гарчээ
Нийгэм

Сэтгэгдэл (8)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.