| | USD/MNT 0₮

Ж.Энхбаяр:Надад Шадар сайд болох хүсэл сонирхол байхгүй

Шинээр бүрдэх танхимд Шадар сайдаар Ж.Энхбаярыг болгоё гэсэн санал асуулга олон нийтийн дунд явж эхэлжээ. Тэгвэл МАН-ын Бага хуралд суусан Ж.Энхбаяр Шадар сайд болох хүсэл байхгүй талаараа сэтгүүлчдэд ам нээжээ.

Тэрбээр "Энхбаяр гэж хувь хүнд ямар нэгэн дарга болох хүсэл сонирхол байхгүй. Нам яахыг мэдэхгүй хувийн байр суурь гэвэл ямар нэгэн дарга цэрэг болох эрмэлзэл алга. 

Ерөнхий сайд асар ухаалаг, зоримог шийдвэртэй алхам хийлээ. Манай нам улс төрийн шийдвэрээ гаргалаа. Шинэ удирдагчаар Л.Оюун-Эрдэнийг санал болгож 100 хувь дэмжлээ. Залуу шинэ боловсон хүчний хувьд мундаг удирдагч байж чадна. Харин шинэ танхимын хувьд улам чанаржиж чадварлаг болно. 

Хуучин сайдуудаас хэнийг авч үлдэх талаар шинэ Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлээд саналаа оруулж ирнэ. Ардын нам үнэт зүйл дээрээ нэгдэж чаддагийг Монголын ард түмэн харж байгаа. Өдөр тутмын улс төрийн ажилд манай нам төөрөхгүй. МАН улам нягтарч нэгдэж байгаа түүхэн үйл явдлаа ухамсарлаж байгаа" гэлээ. 

 

Хуучин сайдуудаас хэнийг авч үлдэх талаар шинэ Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлээд саналаа оруулж ирнэ. Ардын нам үнэт зүйл дээрээ нэгдэж чаддагийг Монголын ард түмэн харж байгаа. Өдөр тутмын улс төрийн ажилд манай нам төөрөхгүй. МАН улам нягтарч нэгдэж байгаа түүхэн үйл явдлаа ухамсарлаж байгаа
Улс төр

Сэтгэгдэл (11)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.