| | USD/MNT 0₮

ТВ4 телевизийн зураглаач, сэтгүүлчийн ослоор амиа алдсан хэрэгт яруу найрагч Б.Галсансүхийг шүүж байна

 
ТВ4 телевизийн сэтгүүлч Г.Батхүү, зураглаач Д.Дөлгөөн нар өнгөрсөн оны зургадугаар сард ажил үүргээ гүйцэтгэж яваад зам тээврийн ноцтой осолд орж амь насаа алдан гэр бүл, төрөл төрөгсдөд нь нөхөж баршгүй уй гашуу тохиосон билээ.
 
Харамсалтай нь энэ хэрэг гараад он дамнаж байхад эцэслэн шийдэгдээгүй, янз бүрийн шалтгаанаар 5 удаа хойшилсонд талийгаач нарын ар гэрийхэн гомдолтой байна.
 
Осол гаргасан жолооч яруу найрагч Б.Галсүх гаргасан бөгөөд тэрбээр амьд мэнд атал хариуцлага хүлээлгэж, талийгаачдын ар гэр, үр хүүхдүүдийн сэтгэлийг бага ч болов тайтгаруулах ёстой байтал хэргийг ийнхүү удаашруулж байгаад талийгаачийн ар гэрийнхэн гомдолтой байна. Шүүх хурал өнөөдөр 13.00 цагт Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхэд эхэлжээ. 
 
Талийгаачийн эхнэрүүдийн хэлж буйгаар "Тухайн үед машиныг Галсансүх жолоодож явсан. Тухайн үед сонгуулийн ажлаар ажлаа хийж яваад буцаж явахдаа ийнхүү осолд орж амиа алдсан. Хоёр сайхан залуугийн амийг авчихаад уучлаарай гэж ганц удаа ч болов хэлээгүйд гомдолтой байна" гэлээ. 
 
Харин шүүгдэгч Б.Галсансүх хэвлэлийнхэнд ямар нэг тайлбар өгөхөөс татгалзжээ. 
 
Осол гаргасан жолооч яруу найрагч Б.Галсүх гаргасан бөгөөд тэрбээр амьд мэнд атал хариуцлага хүлээлгэж, талийгаачдын ар гэр, үр хүүхдүүдийн сэтгэлийг бага ч болов тайтгаруулах ёстой байтал хэргийг ийнхүү удаашруулж байгаад талийгаачийн ар гэрийнхэн гомдолтой байна. Шүүх хурал өнөөдөр 13.00 цагт Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхэд эхэлжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.