| | USD/MNT 0₮

Ж.Мөнхбат:Засгийн газрын бүрэлдэхүүнд хэнийг ажиллуулахаа шинэ Ерөнхий сайд өөрөө шийднэ

МАН-ын бага хурлаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилохыг 100 хувь дэмжсэн байгаа юм. УИХ-ын гишүүд Л.Оюун-Эрдэнийн талаар байр сууриа илэрхийлж байна.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат "МАН-ын бага хурлаар Л.Оюун-Эрдэнийг дэмжлээ. Түүний хувьд ЗГХЭГ-ын даргаар хоёр удаа ажилласан. Засгийн гал тогоонд сайн ажиллаж ирсэн. Кабинетийн бүрэлдэхүүний тухайд гэвэл Монгол ардын нам тэмцэлдэж хагаралдсан зүйл байхгүй. Ямар зарчим барьж дараагийн шинэ сайд нараа томилохыг Ерөнхий сайд өөрөө шийднэ. Хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлнэ. Гэхдээ өмнөх Засгийн газрын сайд нар үргэлжлүүлэн ажиллана. 

Оюутолгойн гэрээний асуудлыг Л.Оюун-Эрдэнэ ахалж байгаа. Тиймээс Дубайн гэрээг цуцлах ёстой гэж Л.Оюун-Эрдэнэ үзэж байгаа. Би ч гэсэн хувь хүнийхээ хувьд дэмжиж байгаа. Миний хувьд сайдад горилсон зүйл байхгүй" гэлээ. 

Ж.Мөнхбат:Засгийн газрын бүрэлдэхүүнд хэнийг ажиллуулахаа шинэ Ерөнхий сайд өөрөө шийднэ
Улс төр

Сэтгэгдэл (7)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.