| | USD/MNT 0₮

Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч О.Батханд: Иргэдийн тэмцэлд Ерөнхийлөгч огт хамааралгүй

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын хэвлэлийн төлөөлөгч О.Батханд мэдээлэл хийлээ. Тэрбээр “2021 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр иргэдийн тайван жагсаал цуглаан болсон. Энэхүү жагсаал цуглааныг зохион байгуулсан байж болзошгүй хүмүүсийн дунд намайг дурдсан байсан тул мэдэгдэл хийж байгаа юм. Ямар үндэслэлээр намайг ийнхүү гүтгэх болов гэдгийг асуухыг хүсэж байна.

Би АН-ын гишүүн, Говь-Алтай аймагт нэр дэвшиж байсан. Өдийг хүртэл үзэл баримтлалаасаа урваж байсангүй. Иймд ажил, албан нэрд харшилсан худал мэдээллийг явуулж байна. Би “Үнэн ба зөв” намын дарга А.Отгонбаатарыг танихгүй. Тиймээс би буруугүйгээ нотлохын тулд утасны сүүлийн 20 өдрийн мэдээллийг шалгаж үзэхийг үүрэн телефоны компаниуд, Тагнуулын ерөнхий газарт албан ёсоор зөвшөөрч байна. Худал мэдээлэлд Монгол Улсын Ерөнхийлөгч, Тамгын газар, хэвлэлийн төлөөлөгч холбоогүй болохыг мэдэгдэж байна” гэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын хэвлэлийн төлөөлөгч О.Батханд мэдээлэл хийлээ. Тэрбээр “2021 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр иргэдийн тайван жагсаал цуглаан болсон. Энэхүү жагсаал цуглааныг зохион байгуулсан байж болзошгүй хүмүүсийн дунд намайг дурдсан байсан тул мэдэгдэл хийж байгаа юм. Ямар үндэслэлээр намайг ийнхүү гүтгэх болов гэдгийг асуухыг хүсэж байна.
Улс төр

Сэтгэгдэл (5)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.