| | USD/MNT 0₮

Халдвартай эхтэй хамт амаржсан хоёр ээжийн шинжилгээний хариу СӨРӨГ гарсан

Нийслэлийн Өргөө амаржих газар халдвартайгаа мэдээгүй нэгэн ээж амаржиж хүүтэй болсон билээ. Түүнийг ХӨСҮТ рүү зөөж тээвэрлэхдээ нимгэн хувцастай авч явсан гэх асуудал нийгэмд шуугиан тарьж, УОК болон Засгийн газар нь энэ асуудлаас болж бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон билээ.

Тэгвэл ХӨСҮТ-д тусгаарлагдаж байгаа ээж хүү хоёрын биеийн байдал сайн байгаа аж. Мөн тэр хоёр дээр халдвартай аав нь хамт эмчлүүлж байгаа юм байна. 

Харин халдвар авсан эхтэй хамт авсан хоёр эхээс шинжилгээ авахад сөрөг гарсан. Бүх хавьтал гэсэн хүмүүсийн шинжилгээний хариу сөрөг гарчээ. Эхчүүддээ хандаж хэлэхэд covid-19 эмчлэгддэг өвчин. Төрөх газар хэвийн арга хэмжээг авч байгаа гэж ХӨСҮТ-ээс мэдээллээ. 

Халдвартай эхтэй хамт амаржсан хоёр ээжийн шинжилгээний хариу СӨРӨГ гарсан
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.