| | USD/MNT 0₮

А.Амбасэлмаа:Өчигдөр найман хүнд халдвар илэрсний нэг нь ХӨСҮТ-ийн эмч байна

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдрийн байдлаар нийт 15546 сорьцод шинжилгээ хийхэд 8 хүнээс Сovid-19 илэрлээ. Найман хүний батлагдсан тохиолдлоос ХӨСҮТ-ийн нэг эмч, бусад нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтлууд байна.

Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1584 болсон бол үүнээс 1097 хүн эдгэрсэн байна. Эмчлэгдэж байгаа 483 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд хоёр, хүнд долоо, хүндэвтэр 61, хөнгөн 413 эмчлүүлж байна" гэлээ.

Өргөө амаржих газарт ээж, нярайн биеийн байдал сайн байгаа аж. 

Түүнчлэн үйлчилгээний байгууллагууд буюу банк, эмийн сан гэх мэт байгууллагууд халдварын голомт байгаа бол иргэдийг аль болох үйлчилгээний байгуулллагуудаар явахгүй байхыг анхаарууллаа. 

 

 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.