| | USD/MNT 0₮

ШУУРХАЙ: Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг санал болгожээ

Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг санал болгожээ

Өчигдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг 95,2 хувийн саналаар огцруулсан. Өнөөдөр МАН-ын Бага хурлаар шинэ Ерөнхий сайдыг томилж, УИХ-аар хэлэлцүүлнэ.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар өчигдөр орой МАН-ын удирдлагууд албан бусаар хуралдаж, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр санал нэгджээ. Үүнээс гадна УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Н.Энхболд нарыг ч дэвшүүлж магадгүй болоод байгаа аж. Юутай ч 11.00 цагаас МАН-ын Бага хурал цахимаар хуралдаж, хэнийг нэр дэвшүүлэхээ эцэслэн батлах юм байна.

Үүгээр ч зогсохгүй хуучин Засгийн газрын гишүүдийн 50 орчим хувь нь шинэ танхимд үргэлжлүүлэн ажиллахаар болсон байна.

Өчигдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг 95,2 хувийн саналаар огцруулсан. Өнөөдөр МАН-ын Бага хурлаар шинэ Ерөнхий сайдыг томилж, УИХ-аар хэлэлцүүлнэ.
Улс төр

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.