| | USD/MNT 0₮

Есөн настай дагавар охиноо зодож хөнөөсөн М.Баттулгад 20 жилийн хорих ял оноожээ

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Улиастайд өнгөрсөн есдүгээр сарын 20-ны өдөр есөн настай охин хойд эцгийнхээ гарт харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан билээ. 

Энэхүү харамсалтай хэрэгт хойд эцэг болох М.Баттулгыг шалгасан бөгөөд тэрбээр хэргээ хүлээсэн байдаг. Улмаар цагдан хоригдож байсан түүнд холбогдох шүүх хурал нэг удаа хойшилж өчигдөр БЗД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болжээ.

Шүүх бүрэлдэхүүн хэргийг хаалттай хэлэлцээд шүүгдэгч М.Баттулгад 20 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ. Шүүгдэгч М.Баттулга нь "Хэрэг хийх үедээ согтуу байсан" гэж мэдүүлжээ.

Гэрчүүдийн мэдүүлгээр М.Баттулга нь талийгаач охиныг болон хөгжлийн бэрхшээлтэй эгчийг нь байнга зоддог байсан гэж мэдүүлсэн байна. 

Есөн настай дагавар охиноо хөнөөсөн М.Баттулгад 20 жилийн хорих ял оноожээ
Нийгэм

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.