| | USD/MNT 0₮

Хөхөө өвлийн хүйтэнд нялх биетэй эх, нярайг хөөж гаргасан Г.Баясгалан даргыг ажлаас нь чөлөөлье

Хөхөө өвлийн хүйтэнд дөнгөж амаржсан эх, нярайг халдвартай хэмээн ХӨСҮТ рүү зөөвөрлөх гэж яарч, нүцгэн шахуу хөөж гаргасан Өргөө амаржих газрын хариуцлагагүй байдлаас үүдэн сүүлийн хоёр өдөр нийгэмд ноцтой асуудал үүссэн.

Эрүүл мэндийн салбарын анхан дунд шатны ажилтнуудын хүнлэг бус, хариуцлагагүй байдалд арга хэмжээ авахыг шаардсан иргэдийн жагсаал томоохон сануулга өгсөн.

Гэтэл халдварт цар тахлын үед бүхэл бүтэн улс, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудыг бодлогын хэмжээнд удирдаж явсан сайд, дарга болон УОК ажлаа өгч, Ерөнхий сайд нь огцрохоо мэдэгдсэн энэ үед асуудлын хамгийн гол цэг болсон Өргөө амаржих газрын дарга Г.Баясгалан хариуцлага хүлээхгүй хэмээн гүрийж сууна.

Дөнгөж амаржсан эхийг дулаан хувцаслах байтугай ганц хөнжил ч нөмрүүлэх сэтгэлгүй хандаж, халдвартай хэмээн хажигласан амаржих газрын эмч, удирдлагууд ийнхүү албан тушаалдаа улайран шигдэж суусаар байна.

ЭМ-ийн сайдын 129 дүгээр тушаал гарсан. Халдвартай эх ирсэн тохиолдолд ямар арга хэмжээ авах талаар огт хэрэгжүүлээгүй. Тусгаарлах гурван өрөө байхад алийг нь ч ашиглаагүй энэ удирдлагыг ажлаа өгөхийг шахаж шаардаж байна. Хүнлэг ёс гэж байгаа бол хариуцлагаа ухамсарлаж ажлаа өгнө үү.

Түүний ажлаа өгөхгүй байгаа шалтгаан нь бүтэн жил шүүхээр маргалдаж явсны эцэст ажлаа орох тушаал гаргуулсан юм байна. Ингээд ажилдаа ороод 20 хонож байхад ийм асуудал үүсчээ. Тийм болохоор тэрбээр ажлаа өгөхгүй хэмээн гүрийж суугаа бололтой. 

Нийгэм

Сэтгэгдэл (5)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.