| | USD/MNT 0₮

Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдыг өнөөдөр тодруулна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн сайн дураараа өчигдөр танхимын сайд нартайгаа хамт огцорлоо. Харин хоёр хоногийн хугацаанд шинэ танхим бүрдэх учиртай. 

Тиймээс өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулна. Харин дараа нь Бага хурал нь хуралдаж дэмжих эсэхийг хэлэлцэж шийдвэрлэнэ. 

УИХ-аас 2019 оны арваннэгдүгээр сарын 14-нд баталсан Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр, УИХ-ын сонгуульд олонхын суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхийлөгч тав хоногийн дотор Ерөнхий сайдаар томилох саналыг УИХ-д өргөн мэдүүлэхээр заасан. Энэ дагуу МАН өнөөдрийн Бага хурлаараа Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулж Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ. 

 

Тиймээс өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулна. Харин дараа нь Бага хурал нь хуралдаж дэмжих эсэхийг хэлэлцэж шийдвэрлэнэ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.