| | USD/MNT 0₮

Дээд шүүх өнөөдөр Н.Номтойбаярын гомдлыг хэлэлцэнэ

Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд өнөөдөр УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр нарын гомдлыг хэлэлцэнэ. 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны долдугаар сарын 7-ны өдөр УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр нарт холбогдох хэргийг хэлэлцээд түүнийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, худал мэдүүлэг өгсөн гэх үндэслэлээр шүүж, 5.5 жилийн хорих ял оноосон. Хэрэгт хамжигчаар оролцсон гэм буруутайд дараах хүмүүсийг тооцож 3-4 жилийн ял оноожээ.

Тодруулбал, Б.Нямдаваад  нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хүртэлх хугацаагаар хасч, гурван жил хорих ял,

Б.Шижиржаргалд  нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хүртэлх хугацаагаар хасч, дөрвөн жил хорих ял, Н.Баттөгст нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хүртэлх хугацаагаар хасч 10 сая төгрөгөөр торгож, ялыг гурван жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр,

Д.Батмөнх, Н.Ууганбаяр, М.Нямдэмбэрэл нарт нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хүртэлх хугацаагаар хасч, 15 сая төгрөгөөр торгож, ялыг гурван жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх шийдвэрийг гаргасан.

Улмаар Н.Номтойбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан есдүгээр сарын 8-нд болоход, шүүхээс  анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын заалтыг хэвээр үлдээжээ.

Иймд Н.Номтойбаярын өмгөөлөгч шүүхийн шийдвэр албан бичгээр гарсны дараа Улсын дээд шүүхэд гомдол гаргасан байгаа юм. 

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр нарт холбогдох хэргийг хэлэлцээд түүнийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, худал мэдүүлэг өгсөн гэх үндэслэлээр шүүж, 5.5 жилийн хорих ял оноосон. Хэрэгт хамжигчаар оролцсон гэм буруутайд дараах хүмүүсийг тооцож 3-4 жилийн ял оноожээ.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.