| | USD/MNT 0₮

Н.Алтанхуяг:Шударга ёсны төлөө ясаа цайтал, насаа дуустал тэмцэнэ гэж хэлсэн У.Хүрэлсүх чи яагаад бууж өгч байгаа юм

УИХ-ын чуулганы хуралдаанд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг үг хэллээ.

Тэрбээр “Их сонин юм болж байна. Энд мөсөн уулын орой л ярьж байгаа юм.  Би бас Ерөнхий сайд байсан хүн. Ерөнхий сайд байх хэцүү. Яагаад бууж өгч байгаа юм бэ, У.Хүрэлсүх ээ. Би хоёр зүйл дээр Ерөнхий сайдыг дэмждэг. Шударга ёсны төлөө хийж байгаа ажлыг дэмжиж байна. Хоёр дахь газрын баялагийг цөөхөн хүн авч баяжаад, таргалаад цааш нь гаргаад байгаа хүмүүстэй тэмцэж байгаа ажлыг дэмжиж байсан.

Гэхдээ өнөөдөр бууж өгч байна, энэ хүн. Та нар нялх биетэй эх, жагсаал цуглаан, юун Ерөнхийлөгч. Эд нар бол мөсөн уулын чинь оройн ил гарч байгаа хэсэг. Цаана нь хэлэхгүй байгаа юм их бий. 

Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн хоёр гишүүн хоорондоо ийм байдалд орж байгаа бол Монгол Улсын тусгаар тогтнол, Монгол Улсад аюултай зүйл болж байна. Харамсаж байна.

Оюутолгой, Эрдэнэт, оффшорын их мөнгөний асуудал л байгаа байх, У.Хүрэлсүх сайд аа. Анхаарах зүйл бий. Монголын ард түмэн 2016 онд МАН-д 65 суудал өгөөд М.Энхболдыг улс орноо хөгжүүлэх юм байх гэсэн чинь Ерөнхийлөгч рүү явна гээд тоглоомын Ерөнхий сайд тавиад улс орноор минь тоглож дууссан.

2020 онд У.Хүрэлсүх гэдэг хувь хүний шударга ёс, газрын баялагийг дээрэмдсэн хүмүүстэй хийсэн тэмцэл нөлөөлсөн. Тэгээд та нар 62 суудал авсан байх.

Тэгээд одоо яахаар Монголын ард түмнийг хошгируулчихаад, яагаад буугаад өгчихөж байгаа юм. Би таныг М.Энхболд шиг Ерөнхийлөгч рүү явна гэж ажлаа өгч байна гэж бодохгүй байна. Арай ч тэгэхээргүй хүн юм. Өөр шалтаг, шалтгаан байна.

Монгол Улс газрын баялагийн мөнгөнөөс болж дуусаж байна. “Намайг зохион байгуулалттайгаар алчихдаггүй л юм бол шударга ёсны төлөө ясаа цайтал, насаа дуустал тэмцэнэ” гэж У.Хүрэлсүх хэлсэн. Мундаг хэлсэн. Үүнийхээ төлөө тэмцсэн. Тэгээд хаачих гээд байгаа юм бэ. Ерөнхий сайдын суудал дээр суугаад үг хэлэх, Н.Алтанхуягийн суудал дээр суугаад үг хэлэх хоёр тэнгэр, газар хоёр шиг зөрөөтэй шүү, У.Хүрэлсүх ээ. Монголын эх орончид битгий бууж өгөөч ээ. Юу болсноо ярь. Болохгүй бол УИХ хаалттай хуралдаж байгаад ярь. Гадных дотных нь баялагийн мөнгөнд Ерөнхий сайдыг алаад байдгаа боль би бол эцсээ хүртэл тэмцэнэ шүү” гэлээ. 

Н.Алтанхуяг:Шударга ёсны төлөө ясаа цайтал, насаа дуустал тэмцэнэ гэж хэлсэн У.Хүрэлсүх чи яагаад бууж өгч байгаа юм
Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.