| | USD/MNT 0₮

У.Хүрэлсүх:Би хариуцлагаас зугтаагүй, харин алдаа гаргасандаа уучлал гуйж огцорч байна

УИХ-ын чуулганы хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх үг хэллээ. Тэрбээр "Хариуцлагаас зугтсангүй. Хариуцлага үүрч амьдарч ирсэн түүхтэй. Хоёрхон хоногийн өмнө тэр эмэгтэйг хараад үнэхээр зүрх шимширсэн. Миний охин тэгээд явж байвал яах вэ гэж бодсон. 

Хүний эрх зөрчигдөж болохгүй. Цар тахалтай тэмцэж байгаа энэ үед алдаа дутагдал гарсан. Үүнийг хүлээн зөвшөөрнө. Гай гамшгийн халуун цэг дээр ар гэрээ мартаад хэдэн арван хоногоор ажиллаж байгаа хүмүүсийн буруу биш шүү. Тэр хүмүүст баярлах ёстой. Цөөн тооны хүмүүсээс болж ийм хариуцлагагүй байдал үүссэн шүү. Уулын мод урттай богинотой гэгчээр улсын ажлыг сэтгэлтэй сэтгэлгүй гэсэн хүмүүс хийж байгаа. 

Цаашдаа төрд алба хааж байгаа олон мянган хүн ажлаа сайн хийх ёстой. Хэрвээ би анхан шатны байгууллага дээр алдаа гаргавал Ерөнхий сайд нь огцордог юм байна гэдгийг олон алба хаагч ойлгоосой гэж хүсч байгаа.

Миний эхлүүлсэн ажил ингээд дуусч байгаа юм биш. Эхлүүлсэн ажлаа хийж дуусгана. Алдаа гаргасандаа огцорч байна. Түүнээс айж ичсэндээ огцорч байгаа юм биш. Миний үүрэгт ажлаасаа огцорч байгаа асуудлыг битгий улстөржүүлээрэй" гэв. 

Миний эхлүүлсэн ажил ингээд дуусч байгаа юм биш. Эхлүүлсэн ажлаа хийж дуусгана. Алдаа гаргасандаа огцорч байна. Түүнээс айж ичсэндээ огцорч байгаа юм биш
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.