| | USD/MNT 0₮

У.Хүрэлсүх: Хариуцлагыг хамтдаа үүрч, Монгол Улсын Ерөнхий сайдаасаа огцорч байгаагаа мэдэгдэе

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх олон нийтэд хандаж мэдээлэл хийлээ. Тэрбээр "Ард иргэдэд хандаж таагүй мэдэгдэл хийж байгаадаа хүлцэл өчье. Хоёр хоногийн өмнө дөнгөж төрсөн эмэгтэйг нүд халтирам байдалтай авч явсныг та бүхэн харсан байх. 

Би эцэг хүн. Энэ үйл явдал надад эцэг хүний хувьд Ерөнхий сайдын хувьд сэтгэл эмзэглүүлсэн учир тэр эмэгтэйгээс чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна. Биднийг өршөөгөөрөй. Энэ бол хариуцлагагүй явдал. Үүнд Ерөнхий сайдын хувьд ёсзүйн хариуцлага хүлээх ёстой. 

Цар тахал гэж аюултай өвчин хүн төрөлхтнийг нөмөрч, монголчууд бид хүнд цагийг туулж байна. Цар тахлыг амжилттай давж гарахын тулд бүхий л боломжоо дайчилсан. 10 сарын хугацаанд амжилттай хамгаалсан. Бидэнд алдаа оноо бий. 

1,6 сая хүн амтай Нийслэлийг бүхэлд нь зогсоож, зарим аймагт тэг зогсолт хийсэн. Энэ үед алдаа оноо гаргаснаа хүлээн зөвшөөрнө. Цар тахлын төлөө тэмцэж байгаа хууль хүчнийхэн, эмнэлгийнхэн онцгойхон айхтар цар тахалтай тэмцэж байгаад баярлаж байна. Гэхдээ хариуцлага алдаж, тэр хөөрхий эмэгтэйг хүнд байдалд оруулсанд харамсч байна. 

Тийм учраас бид хариуцлага тооцох ёстой. Хүний нүд халтиртам, элэг шимшрэм байдалтай авч явсанд дахин харамсч байна. Энэ байдлаас болж манай танхимын хоёр гишүүн ажлаа өгөхөөр болсон.

Энэ кабинетийг байгуулахдаа элэг бүтэн байж ажиллана гэж бодсон. Харамсалтай нь санаснаар болсонгүй. Төр засагтаа харамсч байгаагаа илэрхийлж залуус жагсаал хийсэн нь зөв гэж үзсэн. Ёсзүйтэй төр, ёсзүйтэй алба хаагчид байгаасай. Хэн нэгэн рүү гаргасан алдаагаа шидэж, өөрөө ард нь үлдэх нь ёсзүй. Хариуцлагыг хамтаараа үүрч, Монгол Улсын Ерөнхий сайдаасаа огцорч байгаагаа мэдэгдэж байна" гэлээ. 

У.Хүрэлсүх: Хариуцлагыг хамтдаа үүрч Монгол Улсын Ерөнхий сайдаасаа огцорч байгаагаа мэдэгдэе
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.