| | USD/MNT 0₮

Д.Сарангэрэл сайд эрүүл мэндийн салбарт ажиллахдаа алдаа ГАРГААГҮЙ

Дэлхий нийтэд тархсан цар тахалтай тэмцэж байгаа энэ эмзэг цаг үед Эрүүл мэндийн сайд асан Д.Сарангэрэлийг өөлж, муулж, баалж байгаа хүмүүс ямар олон харагдана вэ. Яг улай үзсэн хэрээ шиг, баасан дээр шавсан батгана шиг баалж харагдах нь гутамшигтай.

Д.Сарангэрэл сайдын хувьд өнгөрсөн хугацаанд сайн ажилласан. Тэрбээр ажил хаяагүй, хариуцлага алдаагүй гэдгийг мэдэх нэг нь мэднэ. Монголын эрүүл мэндийн салбарт сайн менежер, сайн удирдагч хэрэгтэй байсан. Эрүүл мэндийн салбарыг өөд нь татаж босгохыг түүнээс шаардсан. Тэр хийсэн, хэрэгжүүлсэн.

Хувь хүнийхээ хувьд ч нэг тийм хурдтай, мэдрэмжтэй, менежмент сайтай, үнэн шударга, шулуун үгтэй сайд гэдгийг онцолно. Гэтэл одоо Сараа сайдын тарьсан шалбааг учир сайдад хариуцлага тооцох ёстой гэж юу яриад байгаа юм бол.

Харин ч өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Эрүүл мэндмйн салбарт өчнөөн ажил амжуулж, шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлсэн хүн бол яах аргагүй Д.Сарангэрэл сайд. Эрүүл мэндийн салбарт ажиллахдаа ямар ч алдаа гаргаагүй гэдгийг цохон тэмдэглэе. Өнгөрсөн 10 сарын хугацаанд Монгол Улс коронавирусийг гадаадаас зөөвөрлөж оруулж ирсэн.

Энэ хугацаанд салбар удирдаж байхдаа дотооддоо халдвар алдаагүй нь өөрөө асар том баримт юм шүү. Хориглон хамгаалсан, урьдчилан сэргийлсэн, өвчилснөө эмчилсэн.

Харин өнгөрсөн намар дотооддоо халдвар алдлаа. Үүнд Сарангэрэл сайдыг буруутгах ямар шалтгаан байгаа юм. Тэр хүн ажиллаж байх хугацаандаа халдвар алдаагүй нь өөрөө том баримт болно.

Өнгөрсөн 10 сарын хугацаанд бэлэн байдлаа бэлтгээгүй, хангаагүй гэж шүүмжилж шүлсээ үсчүүлж байгаа харагдана. Үнэндээ бол өнгөрсөн жил “Ковидтай тэмцэж байгаа цаг үед Сараа сайд мундаг менежмент сайтай, күүл ажиллаж байна Геннисийн номонд бүртгүүлье” гэж эрүүл мэндийн салбарынхан хэлж, хөөрцөглөж байснаа мартаа юу.

Дахин хэлье, өнгөрсөн хугацаанд хариуцлагатай, мэдрэмжтэй ажилласан сайн менежер. ЭМ-ийн сайдаар Д.Сарангэрэлийг томилогдож ирэхэд нөхцөл байдал ямар байсныг өөрсдөө мэдэж байгаа. Эмч нарын нэр хүнд шалаар нэг хөглөрсөн байсан. “Тэр эмч тэгж хүн алсан, энэ эмч ингэж авлига авсан” гэж яригдаж байсан нь үнэн. Эмч нарын нэр хүндийг нийгэмд яаж өндөрт өргөж, өсгөж өглөө дөө. Төрийн ордонд 21 аймаг, нийслэл дүүргийн гээд нийт 5000 гаруй эмчийг чуулуулж, асуудлыг нь шийдвэрлүүлж байсныг эрүүл мэндийн салбарынхан нь та нар мартаа юу.

Халдварын тархалт өндөртөй байсан үед цаг наргүй ажиллаж байж, үүсээд байгаа нөхцөл байдлыг мэдэрч, асуудлыг “базаж” байсан хүний хувьд өмөөрнө. Коронавирус дэлхий нийтэд тархаж, Монголын хаалгыг тогшиход 10 сар дотооддоо алдалгүй барьж, маскаа зүүх, гараа угаагаад сурлаа, иргэдэд ухамсар мэдлэгийг суулгаж чадсан. Өөрөөр хэлбэл, халдвараас урьдчилан сэргийлэх суурь хундаамыг нь сайн тавьж өгсөн.

Мөн сайд байх хугацаандаа Монгол Улсын Эрүүл мэндийн яамны сайд Д.Сарангэрэлийн удирдлага, санаачлагын үр дүнд “Донорын тухай хууль”-тай болж, иргэд эх орондоо эрхтэн шилжүүлэн суулгах тусламж, үйлчилгээг авах эрх зүйн орчин бүрдсэн, зардлынх нь дийлэнх хувийг улсын төсөв, Эрүүл мэндийн даатгалаас гаргадаг болсон, гадаад улсуудад зайлшгүй шаардлагаар эмчлүүлдэг байсан 14 өвчнийг эх орондоо эмчилдэг болсон гээд хийж хэрэгжүүлсэн, үр бүтээлтэй ажлууд олныг амжуулсан. “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хоёр дахь үе шатыг амжилттай хэрэгжүүлснийг ДЭМБ сайшааж, “Дэлхийн загвар хөтөлбөр” болгосон. Түүнчлэн Д.Сарангэрэл сайдын тушаалаар “1:2” зорилтыг дэвшүүлж, давтан сургалт зохион байгуулснаар сувилагчийн тоо хоёрхон сарын дотор 230 орчим энэ талын мэргэжлийн хүмүүсээр нэмэгдсэн нь Эрүүл мэндийн яамны нүүр царай болцгоож яваа юм.

Эх орон ард түмэн, ирээдүй хойчоо гэсэн чин сэтгэлийн улмаас хэрэгжсэн “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” Үндэсний хөтөлбөр нь Монгол Улсын төсвөөс 50 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэгдэн амжилттай хэрэгжсэнийг мартаж болохгүй.

Мөн түүнчлэн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн удирдлага, мэрийлтээр урьд өмнө нь царцаагдаад удсан Эрүүл мэндийн яаманд хамааралтай барилгуудын санхүүжилтийг шийдвэрлэж, хөдөө орон нутагт зургаан ч Эрүүл мэндийн төвийг ашиглалтад оруулсан нь Монголчуудын эрүүл мэнд, амьдралын баталгааны төлөө хийж амжуулсан дорвитой ажлуудыг дурдаад дуусахгүй.

Ингээд дөрвөн жил эрүүл мэндийн салбарыг чамбай удирдаад дараагийн сайд болох Т.Мөнхсайханд тамга тэмдэг, ажлаа хүлээлгэж өгөхдөө “мэргэжлийн хүн” гээд маш сайн дэмжиж байсан. Гэтэл өнөөдөр Т.Мөнхсайханыг Д.Сарангэрэл сайдын шалбааг дээр халтирч уналаа мэтээр олон нийтэд буруу ойлгуулж, мэдээлэл гаргаж байгаа салбарынхан нь өөрсдөөсөө ичих ёстой юм бишүү.

Ний нуугүй хэлэхэд Т.Мөнхсайхан сайд тусламж үйлчилгээний том том алдаа гаргасан. Гэвч өмнөх сайдыг зохион байгуулалтайгаар харлуулж, өөлж баалуулах ямар хэрэгтэй, ямар шаардлагатай юм бэ.

Ер нь эцэст нь хэлэхэд, хүний хийсэн их ажил болон хойшдынх нь хэтийн зорилго, амжилт бүтээлийг нь хий хоосон харлуулж, худлаа улстөржихөөс илүүтэй өөрсдөө ядаж гараа хөдөлгөж, сэтгэн бодож, хийж хэрэгжүүлж сурцгаах хэрэгтэй байна.

Д.Сарангэрэл сайдын хувьд өнгөрсөн хугацаанд сайн ажилласан. Тэрбээр ажил хаяагүй, хариуцлага алдаагүй. Монголын эрүүл мэндийн салбарт сайн менежер, сайн удирдагч хэрэгтэй байсан. Эрүүл мэндийн салбарыг өөд нь татаж босгохыг түүнээс шаардсан. Тэр хийсэн, хэрэгжүүлсэн.
Улс төр

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.