| | USD/MNT 0₮

Коронавирусийн голомтод амаржсан 21 ээжээс төрсөн хүүхдүүдэд халдвар илрээгүй

Өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвартай ээжээс нярайд халдвар халдсан тохиолдол бүртгэгдээгүй байна. Өнгөрсөн 2020 онд ХӨСҮТ-д 21 эх амаржсан. 

Үүнээс коронавирусийн халдвартай дөрвөн ээж байсан. Ээжээс нь нярайд халдвар хүрсэн тохиолдол гараагүй гэдгийг албаны эх сурвалж хэлж байна. Тэднээс  18 нь ковидтой холбоотой бөгөөд тухайн үед голомттой бүс нутаг буюу гадаад орноос ирсэн 14 ээж ажиглан тусгаарлах байранд 21 хоног байрлах үедээ төрсөн бол короновирустэй нь батлагдсан дөрвөн ээж байна. Төрсөн нярайд ямар нэгэн халдвар илрээгүй гэдгийг албаныхан хэлж байна.  Магадгүй ээжийн дархлаатай холбоотой байх. ХӨСҮТ-ийн зүгээс халдварын сэргийлэлт хяналтын дэглэмийг сайн мөрдүүлж, ээжүүд зөвлөмжийг маш сайн өгч мөрдсөн нь нөлөөлсөн байна. Мөн бусад халдвартай гурван ээж төрсөн. Үүнээс гепатит халдвартай  2, сүрьеэтэй 1 ээж төрсөн. Нярайд халдвар илрээгүй байна. 

Коронавирусийн голомтод амаржсан 21 ээжээс төрсөн хүүхдүүдэд халдвар илрээгүй
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.