| | USD/MNT 0₮

Нэгдүгээр төрөх эмнэлгийн дарга Г.Баясгалан ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгөөгүй байна

Нэгдүгээр төрөхийн дарга Г.Баясгаланг үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан үүрэгт ажлаас нь чөлөөлнө гэсэн мэдээлэл өчигдрөөс хойш цацагдсан билээ. Тодруулбал, коронавирусийн халдвартай ээжийг тусгаарлаж, зөөвөрлөхдөө эмнэлгийн зүгээс мэргэжлийн алдаа гаргасан тул удирдлагууд нь огцрох ёстой гэсэн байр суурийг иргэд илэрхийлээд байгаа юм.

Тэгвэл нэгдүгээр төрөх "Өргөө" амаржих газрын дарга Г.Баясгалан ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгөхгүй "гүрийсэн" байна. Эх сурвалжийн хэлж буйгаар Г.Баясгалан даргыг ажлаас нь чөлөөлсөн тушаал шийдвэр гараагүй байгаа юм байна. Уг хүн нь ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгөөгүй болно гэлээ. 

Дашрамд дурдахад, 2019 онд Өргөө амаржих газарт эх, үр эндэж байсан харамсалтай хэрэг гарч байсан бөгөөд энэ асуудалд ч Г.Баясгалан дарга хариуцлага хүлээж байгаагүй юм. 

Нэгдүгээр төрөхийн дарга Г.Баясгалан ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгөхгүй байна
Нийгэм

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.