| | USD/MNT 0₮

ЭМЯ-наас Д.Нямхүү эмчийг чөлөөлөх шийдвэрийг гаргалаа

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүүг дөнгөж сая ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг Эрүүл мэндийн яамнаас гаргасан байна. Тухайлбал, энэ сарын 19-нд Өргөө амаржих газар амаржсан коронавирусийн халдвартай эхийг тээвэрлэж, тусгаарлахдаа алдаа гаргаж, дүрэм журам зөрчсөн асуудалд холбогдуулан ийнхүү үүрэгт ажлаас нь чөлөөлж байгаа юм байна.

Дашрамд дуулгахад, Д.Нямхүү дарга өчигдрийн хэвлэлийн бага хуралд орж алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч, ард иргэд болон тухайн амаржсан эх, ар гэрийнхнээс нь уучлалт гуйсан билээ. 

 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.