| | USD/MNT 0₮

Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимаараа огцрох саналаа гаргажээ

Монгол Улсын Ерөнхий сайд өчигдөр хариуцлага алдсан алба хаагч, сайд нарт хариуцлага тооцсон бол өнөөдөр танхимаараа огцрох саналаа гаргасан байна.

Энэ асуудлаар яг одоо МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг эргэн мэдээлэх болно.

Дашрамд дурдахад, цар тахалтай тэмцэж байгаа энэ цаг үед засгаа огцруулах нь маш буруу гэдгийг олон нийт үзэж байна. Харин эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан алба хаагчдад бол хариуцлага тооцох нь зөв. Гэхдээ цаг үеэ мэдрэх ёстой гэдгийг ард иргэд хэлж байна. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимаараа огцрох саналаа гаргажээ
Улс төр

Сэтгэгдэл (6)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.