| | USD/MNT 0₮

А.Амбасэлмаа:Өчигдөр 16 хүнд халдвар илэрсний нэг нь ХӨСҮТ-ийн ажилтан байна

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдрийн байдлаар нийт 12940 хүнд шинжилгээ хийснээс 16 хүнд халдвар илэрсэн. Эдгээр хүмүүс Улаанбаатараас илэрсэн. Ажиглан тусгаарлах байранд байсан гэр бүлийн хүмүүс байна. Мөн Моносын голомтын гэр бүлийн хүмүүс байна. ХӨСҮТ-ийн нэг ажилтанд халдвар илэрсэн. 
Нийслэлд нийтдээ 756 тохиолдол бүртгэгдсэн. Улсын хэмжээнд 1082 тохиолдол бүртгэгдлээ. Сүүлийн 24 цагт 13 хүн эдгэрч гэртээ гарсан. Нийт 1046 хүн эдгэрсэн байна.

ХӨСҮТ-д Цэргийн эмнэлэгт нийтдээ 502 хүн эмчлэгдэж байгаагаас биеийн байдал маш хүнд хоёр хүн байна. Цэргийн төв эмнэлэгт маш хүнд нэг, хүндэвтэр гурван хүн байна.

Улсын нэгдүгээр төв эмнэлэгт таван хүн байна. Нийслэлд том том голомт бий. Өнөөдрийн байдлаар 10 гаруй кластер бүртгэгдсэн. Иргэн Д-гийн хавьтал болох 40 гаруй хүн бий. Мөн төмөр замын байршил, хамгийн том нь БЗД-ийн 9 байршилд 300 гаруй тохиолдол бүртгэгдсэн байна. Ачтан эмнэлэгтэй холбоотой дөрвөн байршилд 74, Мөнххадагийн голомтод 28 хүн бий. Мөн БГД-ийн хоёр хороонд голомт бий болсон.

Одоогоор идэвхтэй голомт бол Моносын идэвхжил байна. Ажилтан гурав, засвар хийж байгаа 3, гэр бүлийн 36 хүн байна. Түүнчлэн ТҮК-ийн 16 ажилтан бүртгэгдсэн ар гэрийнхэн нь мөн орно. 

Голомтын хавьтлын тоо, өвчилсөн хүний тоо нэмэгдэх хэрээр халдвар нэмэгдэнэ" гэлээ. 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.