| | USD/MNT 0₮

ЯТТ 103-ЫН ЭМЧ, ЖОЛООЧ ХОЁР НЭГ ГЭР БҮЛИЙН ТАВАН ХҮНИЙГ ГАЛААС АВАРЧЭЭ

Яаралтай түргэн тусламжийн дуудлагын эмч, жолооч хоёр нэг гэр бүлийн таван хүнийг галаас гаргаж, амийг нь аварсан байна.

Тодруулбал, өнгөрсөн арваннэгдүгээр сарын 19-20-нд шилжих шөнө үүрийн 04 цаг 30 минутын үед БЗД-ийн 12-р хороо Жанжины 29-783 А тоотод иргэд угаартсан гэсэн дуудлагын дагуу Яаралтай түргэн тусламжийн багийг очиход хашааны гадна нэг эрэгтэй хүн “байшин шатаж байна” гээд зогсож байжээ.

Энэ үед 103-ын эмч, жолооч хоёр 101 утсанд дуудлага өгөөд хашаа руу ороход байшингийн цонхоор гал дүрэлзэж эхэлсэн байшингийн урд 2 алхмын зайтай байгаа гэр яах ийхийн зуургүй шатаж эхэлжээ.

Гэрт хүүхдүүд байсан бөгөөд дуудлагын эмч авхаалж самбаа гаргаж, цаг алдалгүй гэрт байсан 2-13 насны 5 хүүхэд, хоёр том хүн байсан ба нүцгэн хүүхдүүдийг хѳнжилд нь ороогоод машиндаа зөөж оруулж дуусангуут гэрийн тооно доошоо унаж шатжээ. Аз болоход хүн түлэгдэж бэртээгүй байна.

Хүүхдүүдийг ЭХЭМҮТ-ийн Яаралтай тусламжийн тасагт хүргэж өгсөн бол харин 56 настай эмэгтэйг Цэргийн тѳв эмнэлэгийн яаралтай тусламжийн тасагт хүргэж өгчээ.


Энэ цагт нэг хүний амь аварсан хүмүүст гавьяа шагнал өгдөг шигээ бүхэл бүтэн нэгэн айлын таван иргэнийг галаас аварч тохиолдож болох уй гашуугаас аварсан ийм мундаг эгэл алба хаагчдыг төр засаг болон салбарын яам нь урамшуулах хэрэгтэй болов уу.

 

 

Яаралтай түргэн тусламжийн дуудлагын эмч, жолооч хоёр нэг гэр бүлийн таван хүнийг галаас гаргаж, амийг нь аварсан байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.