| | USD/MNT 0₮

Тайлбар:Устгах материал дээрээ сууж, нэгнийхээ нүдэнд орсон хогийг цэвэрлэж байсан

Өчигдөр цахим сүлжээнд бас нэгэн зураг шуугиан тарьж, шүүмжлэл дагуулсан билээ. Тодруулбал, БЗД-ийн Улсын бүртгэлийн газрын алба хаагчид хавтаст бичиг баримт дээр сандайлж нэгнийхээ чихийг ухаж байна гэсэн утгатай зураг тарсан юм.

Тодруулбал, төрийн албан хаагчдын байж байгаа царайг хар. Ажлын цагаар ажлаа хийхгүй, нэгнийхээ чихийг ухаад, хүнд үйлчлэхгүй байна. Тэгсэн хэрнээ цалингаа бүтэн байна. Ард иргэдийн бөөн юм болж бүрдүүлж өгдөг бичиг баримт дээр сандайлчихсан байгааг нь харна уу гэсэн утгатай зургийг олон мянган хүн шэйрлэж, сэтгэгдэл бичсэн харагдсан юм.

Тэгвэл энэхүү зурагнаас болж, энэ хүмүүс дээд удирдлагын дарга нартаа "бангадуулсан" сурагтай. Эдгээр албан хаагчдын хэлж буйгаар "Нэгнийхээ чихийг ухаагүй. Харин нүдэнд нь хог орсон тул цэвэрлэж байсан юм. Харин тэр бичиг баримтын тухайд устгалд оруулах баримтууд байсан. Ер нь бүртгэлийн газар 14.00 цаг хүртэл ажиллаж байгаа. Гэтэл зураг авсан хүн 15.00 цагт ирчихээд үйлчилгээ авах гээд байсан юм билээ" гэсэн тайлбар хийж байна.  

Ер нь төрийн байгууллага, төрийн алба хаагчдын байгаа байдлыг хүчтэй шүүмжилж, ил тод бичиж нийтэлснийхээ төлөө иргэн хүн буруудах ёсгүй гэдгийг энд дурдах нь зөв болов уу. Арьсаа хамгаалж байгаа алба хаагчдыг ажилтай нь үлдээх үү, эсвэл халах уу гэдэг асуудал УБЕГ-т яригдаж эхэлсэн бололтой. 

Тодруулбал, төрийн албан хаагчдын байж байгаа царайг хар, ажлаа ингэж хийдэг юм байна. Ажлын цагаар ажлаа хийхгүй, нэгнийхээ чихийг ухаад, хүнд үйлчлэхгүй байна. Тэгсэн хэрнээ цалингаа бүтэн байна. Ард иргэдийн бөөн юм болж бүрдүүлж өгдөг бичиг баримт дээр сандайлчихсан байгааг нь харна уу гэсэн утгатай зургийг олон мянган хүн шэйрлэж, сэтгэгдэл бичсэн харагдсан юм.
Нийгэм

Сэтгэгдэл (10)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.