| | USD/MNT 0₮

Иргэн Ганшагай:Өргөө амаржих газарт үүсэн нөхцөл байдлаас бол төрсөн эхнэртээ шөл цай, өлгий, памперс оруулж чадахгүй байна

 
Өргөө амаржих газрын байгаа байдал болон эмч нарын харилцааны талаар иргэн Ганшагай өөрийн цахим хуудсандаа үг үзэл бодлоо илэрхийлжээ.
 
Тэрбээр "2021 оны 01-р сарын 19-ны 20 цаг орчимд миний эхнэр нийслэлийн Өргөө амаржих газарт эсэн мэнд амаржсан. Өчигдөр оройн үүссэн нөхцөл байдлаас харахад өнөөдөр ард иргэд нэгэн дуугаар бүтэн хоёр сарын цаашлаад бүтэн жилийн бухимдал буглаагаа гаргасны үр дүнд УОК болон Эрүүл мэндийн сайдаа огцруулчихлаа.
 
Огцорхоосоо өмнө Өргөө амаржих газрын удирдалгаар туг тахилаа. За сайнаар бодоход өчигдрийн үйл явдал хүний эрх, эрх чөлөө эвлэн нэгдэж чаддаг гэдгийг харууллаа нөгөө өнцгөөс харахад өөрөө халдвар авснаа ч мэдэхгүй мэдсэн ч нуусан байж болзошгүйгээр тухайн өдөр эмнэлэгийн 90 гаруй ажилчин бас тухайн өдөр амаржсан 6-8 нялх биетэй эх, хүүхдүүд болон өнөөдөр, маргааш амаржих ээжүүдийг өндөр эрсдэлд орууллаа.
 
Олон нийтийн сүлжээгээр бол нэг нэгэн рүүгээ түлхсэн "эвэр толгойгоо толгой сүүлээ" гэгч болж өнгөрлөө. Гэвч өнөөдрийн байдлаар тус амаржих газар албан бусаар 20 гаруй төлөвлөгөөт хагалгаагаар 5 эх амаржсан.
 
Ар гэрийн байдлаас дөнгөж амаржсан эхэд шөл цай яаралтай өгдөг. Гэвч үүссэн нөхцөл байдлаас болоод энэ олон алба хаагч болон амаржсан эхчүүд шөл цай памперс, өлгий гэх мэт гаднаас шаардлагатай хэрэгсэлийг авч чадахгүй хүндрэл үүсч байна.
 
Мөн давхар болгонд тусгаарлагдсан ээжүүд ямар ч тусламж үйлчилгээ авч чадахгүй байдал Өргөө амаржих газарт үүсээд байна одоо эмнэлэгийн дарга нь байхгүй дээр нь нялх биетэй эхчүүдэд ковид-19 халдвар батлагдвал яг ямар шатанд арга хэмжээ авах талаар хэвтэж байгаа эхчүүдэд ямар ч заавар зөвлөмж өгөөгүй хоёр хонолоо. 
 
Эмнэлэгийн хоол бол маш муу яг төрсөн нялх биетэй эхчүүдэд тохирох эсэхэд эргэлзэж байна. Үүссэн нөхцөл байдалд арга хэмжээ авахыг хичээч байгаач үүсэх нөхцөл байдалд ямар арга хэмжээ авах нь тодорхойгүй байна.
 
Зургаан давхар эмнэлэгт хэчнээн сул биетэй эхчүүд ямар сэтгэлийн дарамтанд нялх биетэй, хүндрэлтэй төрсөн хагалгаагаар төрсөн эхчүүд байгаа энэ эмзэг эрсдэлтэй бүлгийн эхчүүд эмч нарыг одоо хэн удирдаж заавар зөвлөмжийг өгч ажиллах вэ. Энэ талаар Эрүүл мэндийн яам ямар ч тайлбар хийгээгүй байна" гэжээ. 
 
 
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.