| | USD/MNT 0₮

Эх, нярай хоёрыг тээвэрлэсэн ХӨСҮТ-ийн эмч Пүрэвсүрэн:Миний буруу, бүх хариуцлагыг би үүрнэ

Өргөө амаржих газарт амаржсан коронавирустэй эхийг ХӨСҮТ рүү тээвэрлэхдээ дүрэм журам зөрчиж алдаа гаргасан асуудлаар сайд болон алба хаагч нар хариуцлага хүлээгээд байгаа билээ.

Тэгвэл эх, хүүхдийг тээвэрлэж авч явсан ХӨСҮТ-ийн эмч өчигдөр орой тайлбар хийв. Тэрбээр "Намайг Пүрэвсүрэн гэдэг. Би ХӨСҮТ-д ажилладаг. Би энэ сарын 19-ны орой Нэгдүгээр төрөхөөс эх хүүхэд хоёрыг шилжүүлж  авч явсан. Шилжүүлж тээвэрлэх журам гэж бий. Эх хүүхдийг яаралтай тээвэрлэх зорилгоор хувийн алдаа гаргалаа. Энэ бол миний буруу. Би ээж хүү хоёроос уучлалт гуймаар байна. Мөн эмнэлгийн салбарынхнаасаа болон хамт ажилладаг алба хаагчдаасаа УОК-ийн алба хаагчдаас, Монголын ард түмэн уучлал гуйя. Энэ бүх хариуцлагыг би өөрөө үүрэх болно. Миний алдаатай байдлаас болж нийгэмд ийм бухимдал үүссэнд харамсч байна. Та бүхэн намайг уучлаарай" гэжээ. 

 

Тэрбээр "Би энэ сарын 19-ны орой Нэгдүгээр төрөхөөс эх хүүхэд хоёрыг шилжүүлж авч явсан. Шилжүүлж тээвэрлэх журам гэж бий. Эх хүүхдийг яаралтай тээвэрлэх зорилгоор хувийн алдаа гаргалаа. Энэ бол миний буруу. Би ээж хүү хоёроос уучлалт гуймаар байна. Мөн эмнэлгийн салбарынхнаасаа болон хамт ажилладаг алба хаагчдаасаа УОК-ийн алба хаагчдаас, Монголын ард түмэн уучлал гуйя. Энэ бүх хариуцлагыг би өөрөө үүрэх болно. Миний алдаатай байдлаас болж нийгэмд ийм бухимдал үүссэнд харамсч байна. Та бүхэн намайг уучлаарай" гэжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.